Эмэгтэй та ганцаараа бүү аялаарай
3500 гаран километер газрыг 19 хоногийн хугацаанд аялахдаа 300,000 төгрөг зарцуулсан миний хэзээч мартагдашгүй 2016 оны АЯЛАЛ.
Энэхүү аялалын түүхийг уншаад хэрэв ГАНЦААРАА аялах сэдэл төрсөн, мөн дараа жил аялахаар зэхэж буй хүмүүст сануулахад ялангуяа эмэгтэйчүүдэд хэзээ ч битгий над шиг ганцаараа аялаарай гэж зөвлөх байна.
Энэ түүхээ би хүмүүст Аялалыг заавал их мөнгөтэй болсны дараа хийх биш хэрвээ чин сэтгэлээсээ хүсвэл бага зардлаар ч аялаж болдогийг харуулах гэсэндээ бичив.
Аяласан маршрут: Улаанбаатар хот, -> Баян-Өлгий аймаг, -> Ховд аймаг, -> Увс аймаг, -> Завхан аймаг, -> Архайнгай аймаг, -> Улаанбаатар хот. (тойруу замаар их явсан учраас хамгийн багадаа 3500 км явсан гэж тооцоолов. Учир нь УБ-Баян-Өлгий талдаа 1560 км)
Миний ээлжийн амралт 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэж сонгууль, наадамын баярын нийтээр амрах өдрүүд нэмэгдэж үндсэндээ бүхэл бүтэн 1 сар амраах завшаан энэ зун надад тохиосон юм. Яг үнэндээ энэ аялалыг аль эрт нийлэн хэдэн жилийн өмнөөс битүүхэндээ бодож аялахыг хүсч байсан боловч хэзээ, хаанаас эхлэх санаагаа бодож олоогүй өдий болтол явсан юм. Гэтэл 2016 оны 04 дүгээр сард багийн найз нартайгаа уулзахад энэ зун Баян-Өлгий аймагт ажил авсан тухай ярьж амралтаараа очиж үзэх завшааныг надаа олгосон юм. 4 дүгээр сараас эхлээд явна гэж их хүлээсээн, цаг хугацаа явж өгөлгүй хийчнээн ч удав. Надад аялалдаа бэлтгэхэд 2 сарын хугацаа байсан ч яагаад ч юм үүргэвчтэй аялал (hitchhiking) хийх тухай бодоогүй байсандаа ч тэр үү дараа нь яг ганцаараа алхаад явж байхад ямар туршлагагүй, аялалын гэхээр зүйлс бараг аваагүйгээ мэдсэн юм.
Ингээд хүсэн хүлээсэн ээлжийн амралт минь эхлэж 6 дугаар сарын 18-ны өдөр буюу Баасан гарагийн 17 цагт Драгон төвөөс УБ-Баян Өлгий аймгийн маршрууттай Оросын холбооны улсын Паз маркийн автобусанд 33 хүнтэй явлаа. Автобус маань маш зай багатай хичээлийн жил дуусаж байсан үе учраас ихэнх нь оюутанууд байсан бөгөөд дайвар ачаа бараа ихтэй хөлөө ч хөдөлгөх зайгүй, сугаагаараа явлаа. 5 дах өдрийн 17 цаг гарсан автобус маань Баян-Өлгий аймагт бүтэнсайн өдрийн шөнө 2 цагт буюу 57 цаг явж хүрэв.
Найз нартайгаа уулзаад 7-8 хоног сайхан амарлаа. Баян-Өлгий аймагт байх 3 сайхан хайрханы хоёрыг нь үзэх завшаан тохиож харамсалтай нь Алтай Таван Богд хайрхан хүрэх зам шавар ихтэй байсан учир очиж үзэх боломжгүй байв. Баян-Өлгий аймагийн Сагсай сум хүртэл явж манай улсын хамгийн өндөрлөгт буюу далайн түвшнөөс дээш 1500 км-т өндөр байрлах нууранд сэлж үзлээ. Өндөрлөг газар тийм байдаг уу гэлтэй 6 дугаар сарын сүүлийн өдрүүд гэхэд харьцангуй хүйтэн байсан. Баян Өлгий аймаг маань ерөнхийдөө мөнх цастай уулс ихтэй, хадархаг газар байдаг юм байна. Казак ард түмэн маань их найрсаг, зочломтгой хүмүүс байдаг юм байна. Ширээ дүүрэн идээтэй, хүндэтгэлийн зоогоо бэлдэж, ерөөл (БАТ) yншиж, гэрийн эзнийг иртэл заавал хүлээж, ширээний ард суусны дараа хоолоо иддэг заншилтай, их гэр бүлсэг хүмүүс санагдсан. Казак хуриманд хүртэл оролцож үзсэээн.
Найз нар маань ажил ихтэй байсан учир надтай хамт аялах зав байгаагүй бөгөөд надад цааш ганцаараа аялах мөрөөдлөө биелүүлэх боломж бүрдлээ. Ингээд л ганцаараа явган аялал маань эхэлсэн юм. Газрын зургаа бариад л явах газруудаа тэмдэглээд л гарлаа. Өлгий хотоос Ховд аймаг хүртэл хот хоорондын унаагаар явж хүрэв. Замдаа нэг Франц эмэгтэйтэй танилцаж, зам нийлэв. Ховд хот маань баруун бүсийн тулгуур төв гэсэндээ их олон үндэстэн, ястангууд амьдардаг юм байна. Хотын хувьд их цэвэрхэн. Хамгийн аймшигтай зүйл нь "ШУМУУЛ”. Ээ ёстой аймар. Бүр гэгээн цагаан өдрөөр хүртэл шумуул нь бөөн бөөнөөрөө хазаад сууж байдаг. Би ч тэсэлгүй майжаад улаан эрээн юм л явсан. Худлаа ярьдаг хүнд бол бүр яриад зогсож байхад хүртэл ам руу хэд хэдээрээ ороостой. Ховдод нэг хоноод цааш Увс аймагийн зүг гарлаа. Алхах үедээ алхаад аз таарвал маршрут таараад замын унаанд дайгдаад явлаа. Заримдаа унаа байхгүй газар 30 хүртэл км ганцаараа алхасан удаа ч байгаа. Хүмүүс их гайхаж хүлээж авдаг юм байна лээ. Эхлээд хэлэхэд ерөөсөө ойлгохгүй. Худлаа яр энэ тэр гээд л кк. Гэхдээ манай монгол хүмүүс үнэхээр сайхан сэтгэлтэйг хөдөө явж байхдаа л илүү ихээр мэдэрсэн гэх үү дээ. Ховдоос гараад замдаа хоёр хоног явж Увс аймгийн Хяргас нууранд ирлээээ. Ямар ч сайхан дөлгөөн юм, ямар ч сайхан бүлээн юм, ямар ч үзэсгэлэнтэй юм. Төв зам дагуу байдаг учраас харьцангүй их хүн ирдэг юм байна лэ. Хажуудаа Тэрмэс гэдэг амралтын газартай. Би гэдэг хүн олон хүн бараадад ховдоос ирээд амарч байгаа хүмүүсийн майханых үүдэнд хоноглолоо.
Сонирхуулаад хэлэхэд зураг дээр байгаа цагаан нохой Увс нууранд ганцаараа хонож байхад аймар хөөрхөн хажууд ирээд хань болсон доо. Янз бүрийн эвгүй зүйл дугарвал энэ нохойруугаа харахаар зүгээр унтаж байвал тайвшраад, нохой ч үнэхээр хөөрхөн амьтан шүү. Харин тэр бэлтгэрний хувьд их өрөвдмөөр байсан. Увс нуурнаас аялалын компаний хэдэн хүмүүсийн Пургон машинд дайгдах завшаан таарч, замдаа явж байхад таарсан юм. Эхлээд мэдээгүй төөрсөн амьтан юм байх гэж бодсон чинь дараа нь 1 хоногийн дараа нэг ачааны машинд дайгдаад явж байхдаа 2 жолоочид сонирхуулаад ярьсан чинь тэр бэлтрэгийн тухай ярьсан юм. 2 ах бензин колокоос түлш авах гээд зогсож байтал колокийн хүмүүс 2 бэлтрэг олоод үхтэл нь зодоод үхчихлээ гэж бодоод тавьсан байсан чинь нэг нь амьд гараад зугтаж байсан юм билээ. Бид нар тухай үед мэдээгүй ч ус өгөөд, түүхий мах жаахан шидэж өгөөд үлдээгээд явсан даа. Амьд гарсан байгаасай гэж их боддог юм.
Энэ аялалын туршид надаа ихийг сургаж, ихийг бодогдуулсан бас сайхан дурсамжтай, галзуу, хэзээ ч мартагдахгүй, сайхан түүх үлдээсэн аялал болж чадсан. Би ганцаараа үүргэвчтэй явган аялал хийсэндээ хэзээ ч харамсахгүй бөгөөд миний хувьд хамгийн АНХНЫ, бас хамгийн СҮҮЛЧИЙН ганцаараа хийх аялал гэдгийг 100 хувь хэлэх байна. Аялалын туршид таарсан хүмүүсээс нэг л ах намайг дэмжиж магтсан бөгөөд бусад нь бүгд зоригтой байгааг минь гайхсан, бүр зарим нь тэнэг, мангараар нь хүртэл дуудсан шүү. Кк. Би өөрийгөө зоригтой гэж бодоогүй ч хүн болгон Зоригтой гэж хэлээд байхаар нэрээ л тийм ч юм шиг санагдсан шүү. Тэгэхээр нь буриад эмэгтэй тийм байдаг юм гэсэн гээд л аваад хаясан. Ооё жаахан онгирчихлоо. Кк
За хамгийн гол нь энэ 19 хоногийн хугацаанд 300000 төгрөг л зарцуулсан байсан. Тээврийн хэрэгсэлд ойролцоогоор 100000г, нутаг нутгийн брэнд гэсэн зүйлээс авсанд ойролцоогоор 50000 тэгээд үлдсэн 150000 хоол, ус ундаанд зарцуулсан байсан.
Ингээд энэ жилийн аялалтай нийлээд 5 жилийн хугацаанд Монгол орныхоо 1.5 сая км2 газрыг бүгдийг нь үзээгүй ч 21 аймагтаа хөл тавьж зарим байгалийн үзэсгэлэнт газруудыг нүдээр үзсэндээ Монгол хүн болж төрсний гавьяаг багахан ч гэсэн гаргасан болвуу гэж баялаж суугаагаа нуух юун.
Анхаарал хандуулж, тэвчээртэй уншсан Аялах дуртай бүх хүмүүстээ баярлалаа.