Солонгос анд ба Монголчууд
Сүүлийн
үед Солонгос улсад зорчих визийн мэдүүлгийг хуурамчаар үйлддэг,зохион
байгуулалттай бүхэл бүтэн сүлжээ, брокерийн пүүсүүд бий болж элэг
нэгтнээ залилан мэхлэх, эдийн засаг, санхүүгийн хохиролд оруулаад
зогсохгүй гэмт хэргийн золиос болгож байгаад харамсаж яваагаа БНСУ-ын
ЭСЯ-ны консул Кил Кан Муг ярьж байна.
Жишээ
нь, сүүлийн ганц сарын дотор хуурамч баримт, бичгээр визийн мэдүүлэг
хүссэн 500 тохиолдол тус яамны консулын газарт бүртгэгджээ. Нэг үгээр
хэлвэл 500 гэмт хэрэг. Манай улсын эрүүгийн хуулиар 500 гэмт хэрэгтэн
бүртгэгдлээ гэсэн үг. Харамсалтай энэ нь ямар аймаар үр дагавар
дагуулахыг та биднийхэн нь ч ойлгохыг хүсэхгүй байгаад уг асуудлын
гамшиг оршино.
"Солонгосын
визийн мэдүүлгийг хуурамчаар үйлддэг зохион байгуулалттай хэд хэдэн
бүлэг этгээдийг цагдаа, хууль хяналтынхан илрүүлэн шалгаж байгаа бөгөөд
энэ чиглэлээр мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулсаар байгаа”
тухайгаа ЦЕГ-ын хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албаны ажилтан,
цагдаагийн ахмад М.Мөнхшүр хэллээ.
Тэрээр:-"ийм
гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдүүд эрүүгийн шинэчилэн найруулсан
хуулийн 19,14-ийн 2,1-ээр яллагдах болно” гэдгийг онцоллоо.Эрүүгийн
хуулийн энэ заалтаар бол гэмт этгээдүүддор хаяж 2-8жилийн ялаар
шийтгүүлнэ.
Гэвч
өнөөдрийг болтол хэн нэгэн этгээд, аль нэг шүүхээр орж, ямар нэгэн
ялаар шийтгүүлсэн тохиолдол гараагүй байна. Манай "шерлок холмс”- ууд
шалгаад л байна...
Харин
энэ хооронд "Солонгосын виз гаргаж өгнө, визийн мэдүүлгийн бичиг,
баримтыг түргэн, шуурхай бүрдүүлж өгнө” гэх агуулгатай сэжиг бүхий зар,
сурталчилгаа хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээ, бусад
боломжит бүх сувгаар эрх чөлөөтэй тэнүүчилсээр...
Тэр
битгий хэл, Саппорогийн үйлчилгээний төвийн дэргэдэх нэгэн хуурамч
визийн үйлчилгээ үзүүлэх төвийнхэн "Солонгосын элчин сайдын яам УБ –
Сөүлийн чиглэлийн тусгай нислэг зохион байгуулж байна. Цөөхөн суудал
үлдлээ. Та бүхэн манайд бүртгүүлж, визээ аваарай” хэмээн улаан цагаан
хууран мэхлэж байхад түүнийг анхаарч шалгадаг хууль, хяналтынхан алга.
Энэ
хэрээр Солонгос явж ахуй амьдралаа дээшлүүлэх хүсэл, сонирхолтой хэдэн
зууншударга, гэнэнзалуус эдгээр хуурамч брокерийн пүүс, луйврын
бүлэглэлийн "идэш хоол” болсоор...
Уг
нь БНСУ-ын элчин сайдын яам, консулын газар өөрийн улсад зорчих монгол
иргэдийгэнэ мэт залилан, луйврын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх,
визийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй, хуулийн хүрээнд, соёлтой олгох
боломж,нөхцлийг хангах зорилгоор визийн мэдүүлгийн 8 төлөөлөгчийн газрыг
нээн ажлуулсаар хэдэн жил болжээ.
Өнөөдрийн
байдлаар хоёр улсын хооронд зорчигчдын тоо жилдээ 150 000 хүрч, байнга
оршин суугаа иргэдийн тоо ганц, хоёрхон жилийн дотор 20 гаруй мянгаар
нэмэгдэж 50 000-д хүрчээ. Харамсалтай ньүүний 18 мянга нь хууль бусаар
ажиллаж, амьдарч байна.
Солонгос
бол хууль, шүүхээ дээдэлдэг, хүндэтгэдэг, шударга ёсыг чин үнэнчээр
сахидаг, ядарсан нэгнээ залилан мэхлэхийг яс махнаасаа үзэн яддаг,
хулгайч луйварчдыг, авилгыгүнэн голоосоо жигшдэг ард түмэн юм.
-"Та
нар Солонгосын виз гаргаж өгнө гэсэн хэн нэгэн, ямар нэгэн байгууллагад
битгий итгэ. Хууль бус брокерийн пүүсийн бичиг, баримтаар хуурамч
визийн мэдүүлэг өгөхийг оролдвол Солонгос улсад зорчих Таны эрх дор хаяж
1-5 жилээр, хуурамч бичиг баримт үйлдсэн этгээдийн эрхийг бүх насаар нь
хязгаарлах болно. Тэгээд ч зогсохгүй хуулийн хариуцлага хүлээх явдал
гарч болзошгүйг анхаарна уу. Та бидний хэнд ч, юу ч тохиолдоо билээ.
Тиймээс ийм алхам хийх хэрэггүй. Та бүхэн манай төлөөлөн гүйцэтгэх 8
байгууллагад хандахад болно”хэмээн элчин консул нь учирлана.
Тэрээр
цааш нь хэлэхдээ: -"Хоёр улсын иргэд, ААН нэгж, байгууллагын хамтын
ажиллагаа, бизнесийн түншлэл, нөхөрлөл, аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёл
урлагийн харилцаагаа өргөтөх явдлыг бид бүхий л талаар дэмжсээр ирсэн.
Өөрийн орны дэлхийд нэр хүндтэй их дээд сургуульд суралцах, мэргэжил,
боловсролоо дээшлүүлэх хүсэлтэй залуучуудад виз олгохдоо хэзээ ч
татгалзаж байгаагүй бөгөөд цаашид ч гэсэн татгалзах бодолгүй байна. Би
Монголчуудад итгэдэг. Монгол улсын нийгмийн өнөөгийн байдлыг ч ойлгож
байна” хэмээн ярьж байна.
Гэтэл
та бид: -"Солонгосын ЭСЯ виз олгохгүй байна. Оочер дугаар нь замбааргаа
алдлаа, төлөөлөн гүйцэтгэх газрууд нь хаалга, үүдээ хаажээ” гэх мэтээр
хуурамч пүүс, брокеруудаассанаатайгаар,зохион байгуулан тарааж буйэлдэв
цуурхалд итгэнэ. Энэ мэт хорон явуулга, худал мэдээлэлдүнэмшинэ. Бусдыг
муу хэлнэ. Бусдад буруугаа чихнэ. Тэр хэрээр өөрөө өөрсдийгөө, аав ээж,
өвөө эмээ, ах дүүсээ цалин, тэтгэврийн зээлээр нь шатаана.
Солонгост
"харласан” манай иргэдийн тоо тун саяхан 10 000 байсан бол өнөөдөр 18
мянга болчихоод байна. Бидний амьдрал хүндхэн байгаа нь үнэн. Өнөө
"харласан” хэд маань хэд гурван зоос явуулж, түүгээр нь бид өнөө
маргаашаа өнгөрөөж байгаа маань ч үнэн. Хэн ч маргаагүй. Тэглээ гээд
бусдын хууль, дүрмийг зөрчиж, анд найзаа хуурч,голд нь ортол гомдоож
болно гэж үү. Андынхаа итгэлийг хөсөрдүүлж, хууль номыг нь зөрчөөд байх
нь ямар вэ.
Хэрвээ
"харласан” хэдийн маань тоо цөөрөөд, бүр үгүй болвол,Солонгос улсад
визгүй зорчих асуудал нааштайгаар шийдэгдэж болох тухай тун саяхан ажлаа
өгөөд, нутаг буцсанБНСУ-ын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд У Сун
хэвлэлээр хэлж байсан.
Уг
нь бид, хэн нэгний сайхан сэтгэл рүү хар ус цацаж болохгүй гэдэг
өвгөдийн сургаалтай ард түмэн.Тэгээд ч хүний итгэл, сэтгэлийг ялих
шалихгүй зүйлээр сэвтээчих вий хэмээн цаг ямагт болгоомжлож, үр
хүүхэддээ захиж сургадаг.
Хэрвээ
солонгос анд маань нэг өдөр: -"Манай улсад байнга оршин суугаа Монгол
иргэдийн тоо дээд хязгаартаа тулжээ. Хууль бусаар амьдарч байгаа иргэд
нь ч гэсэн хэрээс хэтэрлээ” хэмээн хаалгаа баривал бид юу хэлэх вэ.
Мэдээж, ийм зүйл болохгүй байх л даа. Гэхдээ л ...
Г. Гучин-Ес
2018.05.14 өдөр