ӨМНӨГОВЬЧУУД ЦАГ АГААРЫН МЭДЭЭГЭЭ АВТОМАТ ХАРИУЛАГЧААС АВДАГ БОЛЛОО
Цаг агаарын мэдээллийг 24 цагийн турш авах боломжтой АВТОМАТ хариулагчийг нэвтрүүлсэн нь ард иргэдээ байгаль цаг уурын эрсдлээс урьдчилан сэрэмжлүүлэх ач холбогдол бүхий ажил болсон байна. Түүнчлэн 2017 онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар УЦУОШГ-т фургон маркийн автомашиныг авч өгсөн бол 2018 онд 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Тус төсвөөр хурын шимийг нэмэгдүүлэх арга хэмжээг зохион байгуулаад зогсохгүй, 1987 онд хэвлэгдсэн уур амьсгалын лавлах номыг шинэчлэх юм байна. Энэ мэт байгаль цаг уурын нөхцөл байдлыг урьдчилан мэдэх ард иргэдээ сэрэмжлүүлэх ажлуудыг эрчимтэй хэрэгжүүлэхээр Өмнөговь аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газар нь аймаг орон нутгийн удирдлагуудтайгаа нягт уялдаа холбоотой хамтран ажиллаж байна.