Шөнийн нойр бидний гадаад төрхөнд хэрхэн нөлөөлдөг вэ? Шинжлэх ухаан хариултыг хэлж байна

Шөнийн нойр бидний гадаад төрхөнд хэрхэн нөлөөлдөг вэ? Шинжлэх ухаан хариултыг хэлж байна

 

Дэлхий дахинд маш олон судалгааны лаборатори байдаг талаар та сонсож байсан уу?? Тэд хүнд хэрэгцээтэйгээс эхлээд гаж сонин бидэнд огт хэрэггүй зүйлсийг хүртэл өдөр шөнөгүй судалж ямар нэгэн шинэ нээлтийг хийж байдаг билээ. Тэгвэл саяхан нэгэн их сургуулийн эрдэмтэд оюутнуудтайгаа  хамтран шөнийн нойр хүний гоо сайханд хэрхэн нөлөөлдөг талаар нэгэн судалгааг хийснийг BBC агентлаг онцолж байна.


Карлолинскай их сургуулийн эрдэмтэд 25 нь эрүүл чийрэг оюутнуудыг сонгон авж 2-р өдрийн туршид шөнийн зөв нойрны горимын дагуу унтуулсан бөгөөд дараагийн өдрүүдэд тус 25-н оюутнаа 2-р өдөр дараалан шөнийн турш зөвхөн 4-хөн цаг унтуулжээ. Эрдэмтэд 4 цаг унтсан шөнөжин унтсан оюутнуудынхаа зургийг авж нийт 120 орчим энгийн хүмүүст үзүүлсэн бөгөөд үр дүн нь үнэхээр цочирдом байжээ..

Тус сургуулийн эрдэмтдийн үзэж байгаагаар хүнд шөнийн нойр маш чухал бөгөөд ганц л шөнө нойр дутуу явахад эсвэл шөнө оройтож унтахад энэ нь таны гадаад төрхөөс эхлүүлээд  энергийн бүрхүүлд хүртэл маш муугаар нөлөөлдөг хэмээн ярьжээ.

Нээрээ л тийм шүү дээ шөнө унтаагүй эсвэл нойр муутай хүмүүсийн арьс нь хүртэл шал өөр байдаг тэд хэн нэгэнтэй ч юм ярьдаггүй нэг л дуугаа хураасан нойрмог хүмүүс байж харагддаг. Нийгэмшихдээ ч хүртэл их муу байдаг шүү дээ. Тэгвэл Liverpool-ын их сургуулийн доктор сэтгэл зүйч Гейле Бревер ярихдаа: "Хүний энерги гэдэг үргэлж гэрэлтэж асаж байх ёстой зүйл байдаг. Гэвч та нойроо дутуу авах ямар нэгэн байдлаар шөнийн нойроо гүйцэд авч чадахгүй бол таны энерги маш ихээр унадаг энэ нь харагдах байдалд нөлөөлөхөөс гадна таны бусадтай харьцах харилцаа жилийн бүтээмж гээд маш олон зүйлд сөргөөр нөлөөлдөг” хэмээн ярьжээ.

Ер нь бол мэдээжийн зүйл шүү дээ амар тайван сайхан унтаж чадаагүй хүний гараас ямар л ажил гарав гэж дээ… Гэвч хүн бүр үүнийг мэддэг хэрнээ яагаад орондоо ороод унтахгүй шөнөжин фэйсбүүкээ ухаад суучихдаг юм бэ? Энэ л гол асуулт шүү дээ.

Эх сурвалж: http://expresso.mn
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen