Нүүрс, зэс, газрын тосны экспорт буурав

Нүүрс, зэс, газрын тосны экспорт буурав

 

Энэ оны эхний 10 сарын байдлаар манай улсын гадаад худалдааны бараа эргэлт 21.5 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 5.2 хувиар буурсан дүн болсныг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Экспортоос 12.2 тэрбум ам.долларын орлого олсон бол импортод 9.3 тэрбумыг зарцуулж, гадаад худалдааны тэнцэл эерэг гарчээ. Тайлант хугацаанд манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох чулуун нүүрс 65, зэс 1.8 сая тонныг борлуулсан нь 2024 оны мөн үеийнхээс 1.4-29 хувиар багассан үзүүлэлт болов. Мөн 2.9 сая баррель газрын тос борлуулсан нь өнгөрсөн жилийнхээс 13, 2023 оныхоос 25 гаруй хувиар мөн буурсан байна. Тэгвэл 678.5 мянган тонн авто бензин, 1.4 сая тонн дизель түлш худалдан авсан нь бензиний татан авалт 4.4 хувиар буурч, дизель түлшнийх 9.8 хувиар нэмэгдсэн хэмжээ болсныг ГЕГ-ын тайланд дурджээ. Бид экспортын нийт орлогынхоо 70 гаруй хувийг чулуун нүүрс, зэсийн борлуулалтаас олдог бол импортод зарцуулсан хөрөнгийн хамгийн их буюу 30-35 хувийг шатахуун болон автомашин худалдан авахад зориулж байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen