Хөгшрөхөөс сэргийлж хөлөө арчилж байгаарай
Анагаах ухааны эртний ном сударт хөгшрөлтийг удаашруулахад тустай хөлийн ул болон шилбэнд зориулсан дасгалуудын тухай бичиж үлдээсэн нь зүгээр нэг тохиолдол биш юм. Хөл нүцгэн яв. Байгальд урин дулааны улиралд аль болох хөл нүцгэн явах нь эрүүл мэндэд тустай. Хэрэв боломжгүй бол гэртээшаахайгаа тайлаад 10-15 минутаарөдөрт гурван удаа хөл нүцгэн яваарай.
Өсгий болон өлмийгөөрөө гишгэ. Өсгий болон өлмийгөөр, мөн хөлийн улны гадна болон дотор талаар ээлжлэнявж хэвших нь зүйтэй. Ингэх нь хөлний яс, судас, шөрмөсийг бэхжүүлж, цусны эргэлт болон дотоод эрхтэнүүдийн үйл ажиллагааг сайжруулдаг байна. Мөнхөлийнхөө улыг резин болон модон алх зэрэг хөнгөн зүйлээр зөөлөн товшоорой. Хөлийн хуруунуудаа товшиход хэсэг хугацааны дараа бүх бие дулаацан, таатай мэдрэмж төрж, тайвшралыг мэдэрдэг байна. Хятадууд урт насалдаг нь үүнтэй холбоотой аж. Энэньзөвхөн хөлийнхтөдийгүй бүх биеийн цусны эргэлтийг сайжруулах шилдэг арга гэж үздэг аж.
Цэгийн массаж. Хятадын эрдэмтэд хөлийн уланд оршдог Юн-цюань хэмээн нэрлэдэг онцгой нэгэн цэгийг тогтмол массаж хийхийг зөвлөдөг. Энэцэг нь хөлийн нумны голд оршдог. Массаж хийх нь хөлний булчин, шөрмөсийг суллаж, цусны эргэлтийг сайжруулна. Өглөө, оройд хийхэд тохиромжтой. Иллэгхийх хоёр арга бий.
Хуурай арга нь: Хоёр хөлөө ээлжлэн Юн-цюань цэг дээр 20 удаа тасралтгүй дарна.
Нойтон арга нь: Саванд 38 градусын бүлээн ус хийжхөлөө дүрнэ. Хэсэгхугацааныдараа хоёр хөлийнхөө энэцэг дээр эрхий хуруугаараа зэрэг тасралтгүй 80 удаа дараарай. Дараа нь хөлийнхөө улыг гараараа 3-5 минут илнэ. Хөлөө халуун, хүйтэн усаар ээлжлэн булхуул. Цусны эргэлтийг сайжруулж, хөгшрөлтийг удаашруулдаг байна. Эцэст нь идэвхтэй, эрүүл саруул, эрч хүчтэй амьдрах нь дасгал, хөдөлгөөнтэй холбоотой. Тиймээс аль болох алхахаас залхуурахгүй, хөлөө хөдөлгөж, арчилж байгаарай.



