А.Ариунзаяа: Энэ удаагийн улсын төсөв "Лааз хуягаагийн лаазалсан төсөв" боллоо

А.Ариунзаяа: Энэ удаагийн улсын төсөв "Лааз хуягаагийн лаазалсан төсөв" боллоо

 

Өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганаар 2026 оны улсын төсвийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг, УЛААН, НОГООН лааз өргөвөл бусад гишүүд нь дагаад тэр өнгийн кнопоо дарж, тэднийг удирдаж төсвийн хулгай хийж байна гэх зураг, бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан. Энэ талаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяа мэдээлэл өглөө. Тэрбээр, "Зураг болон хэлсэн үгтэйгээ олон нийтийн сүлжээнд тавигдсан нь бий. Яагаад тийм бичлэг, зураг хаанаас гараад ирэв гэж хүмүүс гайхаж магд. Яагаад гэвэл дандаа худлаа гүжирддэж, улс төржүүлээд байна гэх мэтээр олон нийтийг мэдээлэлд төөрөгдүүлдэг. Залуу гишүүдийг өөрсдөө нүүрсчин хэмээн нийгэм рүү хаяж өгч байгаа учраас баримтжуулаад зургийг энэ удаа авч постолсон байна лээ. 

Би чуулганд үг хэлэхдээ, төрийн алба хаагч нарын өндөр насны тэтгэвэрт гарахдаа 36 сар хүртлэх тэтгэмжийг бүтнээр суулгах ёстой гэх саналыг хэлсэн. Хэрэв 50 хувийг олговол, төрийн албаны тухай хууль болон төсвийн тухай хуулийг зөрчиж байгаа учраас бүтнээр тавих ёстой гэдэг асуудлыг дэвшүүлсэн. Танхимд байсан 100 хүнээс 53 нь төсвийн байнгын хорооны дэмжээгүйг дэмжиж кнопоо дарсан. Х.Ганхуягийн ногоон лаазаа өргөсний дагуу гишүүд дагаж ногоон кноп дарсан. Сайд нар ч гэсэн яг тэр заавараар нь явсан. Хууль зөрчиж, ийм үйлдэл хийж байгаа нь харамсалтай. Энэ удаагийн улсын төсөв лааз Хуягаагийн лаазалсан төсөв боллоо гэж харсан" гэх мэдээллийг өгсөн.

 

https://www.unuudur.mn/a/278686

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen