ЭМЯ: Тухайн газраар үйлчлүүлсэн иргэд болон ажилчид тарваган тахлын халдварт өртөх эрсдэлгүй болохыг мэдэгдэж байна

ЭМЯ: Тухайн газраар үйлчлүүлсэн иргэд болон ажилчид тарваган тахлын халдварт өртөх эрсдэлгүй болохыг мэдэгдэж байна

 

Уг явдалтай холбогдуулан Эрүүл Мэндийн Яамнаас дараах мэдэгдлийг гаргажээ.

Мэдэгдэл “Blue Sky Tower-т тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн байж болзошгүй гэсэн мэдээлэл цахим сайтуудад мэдээлэгдэж байна. Зоонозын өвчин судлалын үндэсний төвд 2024 оны аравдугаар сарын 8-ны өдрийн 16:30 цагт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Blue Sky Tower-н хоёрдугаар давхрын 00-ын өрөөнд ууттай тарвага боогоод орхисон гэх мэдээллийг өгсний дагуу Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн дуудлагын баг бүрэлдэхүүн ажиллаж байна.

Одоогийн байдлаар тарваган тахал өвчний хүний сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд тухайн газраар үйлчлүүлсэн болон ажилчид тарваган тахлын халдварт өртөх эрсдэлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.

Тухайн тарвагыг 00-ын өрөөнд орхиж, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн иргэнийг олж тогтоохоор холбогдох байгууллагууд ажиллаж байна" гэжээ. 

17:13 2024/10/08

Нийслэлд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрч, "Blue Sky"-г хамгаалалтад авсан гэх мэдээлэл гарсан. 

Энэ талаар цагдаагийн байгууллагаас"Тарваган тахлын сэжигтэй тохиолдлын талаар 15:52 цагт мэдээлэл ирсэн тул хамгаалалтын үйл ажиллагаанд цагдаа ажиллаж байна" гэв. 

Мөн Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв(ЗӨСҮТ)-өөс тодруулахад "Ууттай тарвага үлдээсэн байж болзошгүй гэх дуудлагын дагуу манайхаас баг бүрэлдэхүүн очиж байгаа" гэлээ. 

Харин Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас "СБД нэгдүгээр хороонд байрлах Блю скай 00-ийн өрөөнд ууттай тарвага олдсон дуудлага мэдээлэл өнөөдөр /2024.10.08/ 15:53 цагт ирсэн.

Дуудлага мэдээллийн дагуу мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна" гэв. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen
  • [url=https://kupit-akkaunty.ru]Покупка аккаунтов социальных сетей[/url] может быть полезной для бизнеса, маркетинга или продвижения бренда. В интернете существует множество специализированных магазинов, которые предлагают услуги по продаже аккаунтов соцсетей, таких как VK, OK, TikTok и других.

    9 October 2024 04:59