Дорнод аймагт хээрийн түймэр гарч 3000 га орчим талбай өртлөө
Дорнод аймгийн Чойбалсан сумын Сүмбэр багийн "Авдар хараат" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 170 км, сумын төвөөс зүүн хойд 120 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.07-ны өдрийн 11:30 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын Эрэн хайх, аврах анги, сумын Мэргэжлийн анги, Хилийн цэргийн 132 дугаар анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, 10.08-ны өдрийн 00:28 цагт хээрийн гал түймрийг бүрэн унтрааж, сумын Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгсөн байна. Урьдчилсан байдлаар түймэрт 3000 га орчим талбай өртсөн.