Флоридагийн гүүрэн дээр краны эд анги унаж нэг хүн амиа алдаж, гурван хүн бэртжээ

Флоридагийн гүүрэн дээр краны эд анги унаж нэг хүн амиа алдаж, гурван хүн бэртжээ

 

Флоридагийн Форт-Лодердейл хотын төвд байрлах гүүрэн дээр краны эд анги унаж, барилгын ажилчин амиа алдан, хэд хэдэн хүн шархадсан бичлэгийг саяхан олон нийтэд ил болгожээ.

Энэ хэрэг дөрөвдүгээр сарын 4-нд баригдаж буй орон сууцны цамхагт болсон байна. Кран болон барилгын материалын нэг хэсэг тасарч 3-р өргөн чөлөөний гүүрэн дээр унажээ.

Цагдаагийн биед зүүсэн камерт анхны тусламж авч буй хохирогчдын дүрс, яриаг буулгажээ. Барилгын дээрээс краны хэсгүүд унасан гэж иргэд цагдаад хэлж байх аж.

Барилгын ажилчин 27 настай Хорхе Де Ла Торре краны тасарсан хэсэгтэй хамт унаж амиа алджээ. Харин ослын улмаас явган болон тээврийн хэрэгсэлд байсан өөр гурван хүн бэртсэн байна.

Шархадсан хохирогчдын нэг Жеммалин Кастилло энэ хэргийн дараа "Толгой, нүүрэндээ маш хүнд гэмтэл авсан" хэмээгээд байгууллагын хариуцлагагүй үйлдлийн нөхөн төлбөрт 50 сая гаруй долларын нэхэмжлэлийг шүүхэд гаргасан гэжээ.

Эх сурвалж: NBC

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen