Хорт хавдрын тоо ихэсчээ

 

Дэлхий даяар жил бүр хэдэн арван сая хүн хорт хавдраар өвчилж, олон сая хүн энэ өвчнөөр нас бардаг. Америкийн Хавдрын Нийгэмлэгээс гаргасан тайланд 2050 он гэхэд хорт хавдартай хүмүүсийн тоо 77 хувиар өсөх хандлагатай байна.“CA: A Cancer Journal for Clinicians” сэтгүүлд Пүрэв гаригт нийтлэгдсэн тайланд 2022 онд буюу хамгийн сүүлийн үеийн мэдээлэл гарсан жил хорт хавдраар өвчилсөн 20 сая орчим тохиолдол оношлогдсны зэрэгцээ 9,7 сая хүн хорт хавдраар нас барсан байна. Энэхүү тооцоогоор амьд байгаа 5 хүн тутмын 1 нь амьдралынхаа ямар нэгэн үед хорт хавдар тусах эрсдэлтэй. Мөн 9 эрэгтэй тутмын 1, 12 эмэгтэй тутмын 1 нь энэ өвчнөөр нас бардаг. "Бид энэ тоо 2050 он гэхэд 35 саяд хүрнэ гэж бодож байна. Энэ нь хүн амын насжилт нэмэгдэж байгаатай холбоотой" гэж Америкийн шинжлэх ухааны ахлах ажилтан, доктор Уильям Дахут хэлэв. Шинэ тайланд хүн амын өсөлт, хөгшрөлт нь дэлхийн хорт хавдрын тохиолдолыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болсон байна. Мөн 2022 онд 8 тэрбум хүн амтай дэлхийн хүн ам 2050 он гэхэд 9.7 тэрбумд хүрэх төлөвтэй байна.

Хэрэв хорт хавдар үүсгэх эрсдэлт хүчин зүйлсээс гадна таргалалттай байвал  орлого багатай орнуудад хорт хавдрын өвчлөл улам ихсэх болно гэж Дахут анхааруулав."Тамхи, таргалалт гэх мэт өндөр орлоготой орнуудад бидний уламжлалт хорт хавдрыг үүсгэдэг олон хүчин зүйлүүд одоо бага орлоготой орнууд руу шилжиж байна" гэжээ .Тоо баримтаас харахад 2022 онд уушигны хорт хавдар нь дэлхий даяар хамгийн их оношлогдсон хэлбэр болсон. Бараг 2.5 сая шинэ тохиолдол, 1.8 сая гаруй хүн нас барсан байна.

Эх сурвалж: CNN

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen