"Улаанбаатар смарт карт ХХК нэг ч удаа санхүүгийн тооцоо нийлээгүй"

"Улаанбаатар смарт карт ХХК нэг ч удаа санхүүгийн тооцоо нийлээгүй"

 

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, хуралдааны дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуусан асуултад хариуллаа. Энэ үеэр “Улаанбаатар смарт карт” ХХК-тай хамтран ажиллах гэрээгээ цуцалж байгаа талаар мэдээллээ.

Тэрбээр "“Улаанбаатар смарт карт” ХХК ямар ч тендергүйгээр нийслэлтэй 30 жил хамтран ажиллах гэрээтэй юм билээ. Ийм жишиг дэлхийн хаана ч байхгүй. Хоёрдугаарт , нэг ч удаа санхүүгийн тооцоо нийлээгүй. Гуравдугаарт, нийт орлогын 10 хувийг ямар ч болзол, нөхцөлгүй шууд авдаг. Дөрөвдүгээрт, программ хөгжүүлэлтийн чиглэлээр хийнэ гэсэн чиг үүргээ өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй. Тиймээс өнгөрсөн долоо хоногт  “Улаанбаатар смарт карт” ХХК-тай гэрээгээ цуцлах мэдэгдэл хүргүүлсэн. Өнгөрсөн хугацаанд учирсан хохирлоо нэхэмжилнэ. Цаашид илүү ухаалаг төлбөр тооцооны системийг нийтийн тээврийн салбарт нэвтрүүлнэ.

 

Одоогийн нийтийн тээврийн салбарын тээвэр зохицуулалтыг өөрчилж, өдрийн гаралтыг 1300-1400 автобус болгоно. Өнөөдрийн байдлаар өдөрт 950-980 автобус үйлчилгээнд явж байгаа. Цаашид богинын эргэлтийг сайжруулна. Маршрутуудаа иргэдэд ойлгомжтой тайлбарлаж, хөдөлгөөн зохицуулалтаа ухаалгаар төлөвлөх хэрэгтэй. Мөн нийтийн тээвэр чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр нэгдүгээр эгнээг өргөсгөх, нэмэх ажлыг төлөвлөж байна" гэлээ. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen