Цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн бүртгэл есдүгээр сард үргэлжилнэ

Цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн бүртгэл есдүгээр сард үргэлжилнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн хүсэлтийг 2023 оны наймдугаар сарын 1-20-ны өдрийг дуустал "E-MONGOLIA" системээр дамжуулан хүлээн авч буй. 

2023-2024 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэлд 2018-2021 онд төрсөн хүүхдүүд хамрагдах юм. 

Цэцэрлэгийн бүртгэлийг есдүгээр сард үргэлжлүүлэхээр болсныг Нийслэлийн Боловсролын Газраас мэдэгдлээ.

Тодруулбал 2023 оны есдүгээр сарын 11-20-ны өдрүүдэд хоёр дахь шатны бүртгэл явагдах юм байна.

Төрийн өмчийн болон хамран сургах тойрог тогтоолгосон зарим төрийн бус өмчийн цэцэрлэгийн элсэлтийн хуваарилалтыг хүчин чадалд нь тулгуурлан наймдугаар сарын 23-25, есдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

Эцэг эх, асран хамгаалагчид аль үе шатанд бүртгэл, элсэлтийг хийлгэснээс шалтгаалан 2023 оны есдүгээр сарын 1, 22-ны өдрүүдээс хойш хуваарилагдсан цэцэрлэг дээр очиж гэрээ байгуулах аж.

Бүртгэлтэй холбоотой мэдээлэл:

зураг

 

зураг

 

зураг

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen