Хариуцлага алдаж 9 иргэнд вакцин андуурч хийсэн ЭМГ-ын даргыг ажлаас нь чөлөөлжээ
Өнгөрөгч оны 12дугаар сард Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт, нохойд хазуулсан 9 иргэнд галзуугийн эсрэг вакцин хийхээр төлөвлөсөн байсан ч тарилгын стандарт алдагдан тариагаа андуурч сүрьеэгийн вакцин хийж хариуцлага алдсан явдал гарсан .
Тухайн иргэдэд эрүүл мэндийн болоод сэтгэл санааны дэмжлэг, үйлчилгээг цаг тутамд үзүүлж үүсэх эрсдлээс урьдчилан сэргийлэх, алдаа гаргасан албан хаагчдад хариуцлага тооцох шат дараатай арга хэмжээг авна гэж АНЭ-ийн удирдлагууд мэдэгдэж,Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор хамтарсан баг томилогдон, Улаанбаатар хотоос мэргэжлийн эмч нарын баг АНЭ-т ажиллаж иргэдийг нарийн үзлэг шинжилгээнд хамруулж ажилласан.
Аймгийн хэмжээний бүх вакцины асуудлыг Эрүүл мэндийн газар хариуцдаг бөгөөд төвөөс татан авалт, хяналт, хадгалалт, түгээлтийг гардан гүйцэтгэдэг. Иргэдэд вакцин андуурч хийсэн явдлын зарим нэг асуудал тодорхой болж ЭМГ-аас нэгдсэн эмнэлэгт вакцинаа анх хүлээлгэж өгөхдөө андуурч сүрьеэгийн вакцин олгосон нь тогтоогдсон байна.