Гаалийн талбайд их хэмжээний ачаа хуримтлагдаж, чингэлгийн бөөгнөрөл үүсжээ

Гаалийн талбайд их хэмжээний ачаа хуримтлагдаж, чингэлгийн бөөгнөрөл үүсжээ

 

Импортын ачаа тээвэр эрс өсөж, өнгөрсөн жилүүдээс 1.5-2.2 дахин олон чингэлэг оруулж ирээд байгааг "Улаанбаатар төмөр зам” ХНН мэдээллээ

Наймдугаар сарын 31-ний өдрийн байдлаар Монгол Улс БНХАУ-аас 68 мянган ачаатай чингэлэг хүлээн авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 172.6 хувиар өссөн үзүүлэлт болж байгааг “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг мэдээллээ.

15-10.JPG

Өөрөөр хэлбэл импортын ачаа тээвэр огцом нэмэгдэж, ачаатай болон хоосон чингэлгийн бөөгнөрөл үүссэн байна. 2022 оны I-II сард БНХАУ-ын Тяньжин боомтод бөөгнөрөл үүсэж, 9000-10 мянган чингэлэг хуримтлагдаад байсан юм. Монголын тал импортын чингэлэгтэй галт тэрэг хүлээн авах ажлыг эрчимжүүлснээр одоогийн байдлаар 1200-1400 болж хэвийн хэмжээнд хүрчээ.

Хэдий тийм боловч иргэд, аж ахуйн нэгжүүд гаалийн татвар, бүрдүүлэлтээ хийж ачаагаа авахгүй байгаагаас ачааны бөөгнөрөл үүсээд байгааг “Улаанбаатар төмөр зам” ХНН онцолж байна.

15-11.JPG

Наймдугаар сарын байдлаар импортоор орж ирсэн барааны 60-70 хувь нь автомашин тэр дундаа хуучин автомашин байгаа аж.

Үүнээс гадна цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Эрээн дэх төмөр зам, чингэлэг солилцоо удааширч хоосон чингэлгийн бөөгнөрөл үүссэн байна. “Улаанбаатар төмөр зам” ХНН чингэлэг байрлуулах дөрвөн талбай шинээр байгуулж, терминалуудын ашиглалтыг зохицуулсан байна. Мөн нэмж хоёр талбай байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдээллээ.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгалан

 

https://bloombergtv.mn/news/ge75

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen