Хятад, Европын төмөр замын ачаа тээвэрлэлт нэмэгджээ
Энэ оны 1-7-р сард Хятад-Европ маршрутын төмөр замаар 8990 удаагийн галт тэрэгний цуваа явж, 869 мянган чингэлэг ачаазөөвөрлөсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3-4 хувиар нэмэгджээ. Долдугаар сард гэхэд л 1517 галт тэрэг явж, 149 чингэлэг ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тус бүр 11-12 хувиар нэмэгдэж түүхэн дээд амжилт тогтоосон гэнэ. Хятад-Европын галт тэрэгний цуваа нь шуурхай, аюулгүй, тогтвортой хил дамнасан ложистикийн үйлчилгээ гэдгээрээ онцлог ажээ.
Саяхан Хятадын Шанси мужийн Үндэсний төмөр замын худалдааны ХХК-аас илгээсэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн бүхий 50 вагон ачаа Хятад-Европ чиглэлийн X8151 дугаар галт тэргээр Ши-Ань хотын олон улсын боомтоос хөдөлж, Манжуураар дайрч ОХУ-ын нийслэл Москвад хүрчээ.
Шанси муж дахь Үндэсний төмөр замын худалдааны ХХК-ийн ерөнхий менежер Чен Юнь энэ тухай: "Энэ нь манай компаниас зохион байгуулан ажиллуулж буй анхны цуваа учраас ихээхэн ач холбогдол өгч байна. Компаний бизнес маань албан ёсоор эхэллээ. Бид энэ амжилтаа түшиглэн цаашид хичээн ажиллаж, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн системийн болон аж үйлдвэрийн сүлжээг нэгтгэнэ" гэжээ.
Өнөөдрийн байдлаар Хятад-Европын цуваа нь Европын 24 орны 200 хоттой холбогджээ.
Мөн энэ оны эхний долоон сард Хятад-Европын цувааны баруун, дунд, зүүн шугамын өдөр тутмын тээвэрлэлтийн хүчин чадал 2020 оныхоос тус бүр 18.3, 17.7, 36.5 хувиар нэмэгдсэн байна.
Г.Бямба