"Боловсролын салбарт маш олон асуудал бугшиж байгаа"

"Боловсролын салбарт маш олон асуудал бугшиж байгаа"

 

Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт байрлах 16-р сургуулийн багш, ажилчид тус сургуулийн захирал С.Пүрэвжаргалыг төсвийн мөнгө их хэмжээгээр шамшигдуулсан гэх асуудлаар өнөөдөр мэдээлэл хүргэлээ. (2022.06.10)


 

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар "Боловсролын салбарт маш олон асуудал бугшиж байгаа. Үүний нэг хэсэг нь сургууль, цэцэрлэгийн захирал  төсвийн мөнгө шамшигдуулаг, мөнгө иддэг гээд маш олон асуудалтай нүүр тулж байгаа. Жишээ нь Сүхбаатар дүүргийн 16-р сургууль байна. 

Сүхбаатар дүүргийн 16-р сургуулийн захирал С.Пүрэвжаргал ковид-19 халдвартай, хэмнэлтийн үед  огт ажилладаггүй гурван хүнд цалин бодож өгсөн. 

Дараа нь, өнгөрсөн оны эцэст сургуулийн урлаг заалыг засах нэрийдлээр 19 сая гаруй төгрөг нэг компанид шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэн мөртлөө засварын ажлыг сургуулийнхаа багш ажилчдаар гүйцэтгүүлсэн, илүү цагийн нэмэлт цалин хөлс өгөөгүй. Тиймээс тухайн мөнгөнөөс шамшигдуулсан байх магадлалтай.

Мөн JCI олон улсын байгууллага энэ сургуулийн спорт заалны хувцас солих өрөөг өөрсдийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар засаж, тохижуулж өгсөн. Харамсалтай нь С.Пүрэвжаргал захирал энэ заалны тохижилтыг хийнэ гээд төсвөөс 10 сая төгрөг  бас нэг компани руу гаргаад идчихсэн. Эдгээр асуудлыг нь сөхөөд манай сургуулийн багш нар АТГ-т хандсан.  Мөн дүүргийн засаг дарга Х.Болормаа болон Боловсролын ерөнхий газарт хандсан. Хоёр сарын хугацаанд олигтой шийдвэр гараагүй байж байгаад өнөөдөр С.Пүрэвжаргал захирал "өөрийн хүсэлтээр" гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөж байна. Хамт олны зүгээс сургуулийн захирлыг дотроосоо тавих байсан ч дүүргийн засаг дарга Х.Болормаа улс төржсөн шийдвэр гаргаж, түр орлон гүйцэтгэгч тавьсан.

Ийм байдлаар боловсролын салбарт бугшсан хамгийн том асуудал нь сургууль, цэцэрлэгийн захирлыг сум, дүүргийн засаг дарга нар томилдог болсон хуулийн өөрчлөлт юм. Тэд боловсролын салбарыг улс төржүүлж, хамаатан саднаа тавьж байна.

Тэгэхээр УИХ-ын гишүүдээ, Боловсролын сайд аа, Ерөнхийлөгч өө, Боловсролын салбарыг улс төрөөс ангижруулахгүй бол энэ салбар авлига, хээл хахууль, ажлын байрны дарамт гээд муу муухай бүхний хээл хахууль боллоо.

16-р сургуулийн маань 70 жилийн ой энэ намар болно. Сургуулийнхаа ойн хичээлийн шинэ жилийг "жинхэнэ" захиралтай угтахын төлөө тэмцэнэ" гэсэн юм. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen