Цогтцэций өртөөнд гарч болох аливаа эрсдэлийн талаар судлан танилцуулах үүрэг өгчээ
Зам, тээврийн хөгжлийн сайдын ээлжит шуурхай хурал дөрөвдүгээр сарын 18-ны даваа гарагт боллоо. Хурлын эхэнд Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Болор-Эрдэнэ өмнөх шуурхай хурлаас өгөгдсөн үүрэг, даалгаврын биелэлтийн талаар товч танилцуулав.
Үүний дараа харьяа газрын дарга нар яаралтай шийдвэрлэх ёстой, тулгамдаж буй асуудлуудаа яамны удирдлагуудад танилцуулж, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар дараах үүргийг өглөө.
- Агаарын тээврийн хөлгийн шатахууны асуудлаар Уул, уурхай хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газрын удирдлагуудтай уулзаж хамтран ажиллахыг ИНБХЗГ болон Иргэний нисэхийн ерөнхий газар, МИАТ ТӨХК-д,
- Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх нислэгийн тоог нэмэгдүүлэх асуудлын хүрээнд хийгдэж буй ажлыг танилцуулахыг ИНЕГ-т,
- Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн галт тэрэгний суудлыг нэмэгдүүлэх, хурдны галт тэрэг явуулж эхлэх, Монгол Улсын экспортын тоог нэмэгдүүлэх үүргийг УБТЗ ХНН-д,
- Эрээн өртөө болон, Тяньжин боомтоос ирэх галт тэрэгний тоог нэмэгдүүлэх, Тяньжинаас бусад боомтоор импортын ачаа татах авахад БНХАУ-ын төлөөлөгч нар болон тээвэр зуучийн компани бусад холбогдох газруудтай хамтран ажиллахыг Дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, ТЗДТБХЗГ, АТБХЗГ, УБТЗ ХНН-д
- Авто замын төлбөр авах цэгийг цахимжуулах ажлын хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай уулзалт хиихийг Бодлого төлөвлөлтийн газар, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-т,
- Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдалд дэмжлэг үзүүлэн, туслан шаардлагатай зөвлөгөөг Монголын төмөр зам ТӨХК-д өгч, хамтран ажиллахыг УБТЗ ХНН-д,
- Цогтцэций өртөөнд гарч болох аливаа эрсдэлийн талаар судлан танилцуулах үүргийг ХШҮДАГ болон ТЗДТБХЗГ-т тус тус өглөө.
Түүнчлэн хурлын төгсгөлд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар бүх салбарт хөдөлгөөний болон ажлын байрны аюулгүй байдлыг хангахад шаардлагатай хөрөнгийг зарцуулж, бусад үйл ажиллагаандаа хэмнэлт хийхийг, салбарын гадаад, дотоод бүхий л үйл ажиллагаанд шаардлагатай газар, хэлтэс нягт хамтран ажиллахыг сануулав.