Үерийн улмаас эвдэрсэн замын 70 хувийг сэргээн засаад байна

Үерийн улмаас эвдэрсэн замын 70 хувийг сэргээн засаад байна

 

Улсын хэмжээнд өнгөрсөн зургадугаар сарын 24-нөөс энэ сарын 10 хүртэлх хугацаанд орсон хүчтэй аадар борооны үерийн улмаас Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Орхон, Сэлэнгэ, Архангай, Хөвсгөл, Увс, Төв гэсэн 12 аймгийн нутгаар дайран өнгөрөх олон улс, улсын чанартай  16 чиглэлийн 7.2 км авто зам, түүний дагуу байрших 32 цэгийн төмөр бетон хоолойд их, бага хэмжээний эвдрэл үүссэн байна.
   Цаг агаарын аюулт үзэгдэл, гамшгаас шалтгаалж эвдэрсэн, сэтэрсэн, үерийн усанд угаагдсан хамгаалалтын далан, шуудуу, ус зайлуулах байгууламжийн 70 хувийг сэргээн засварлаад байна. 
“Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын хяналтын инженерүүд хяналт тавьж, “Дорноговь-АЗЗА”, “Орхон-АЗЗА”, “Хархорин-АЗЗА”, “Говь-Алтай-АЗЗА”, “Өвөрхангай-АЗЗА”, "Эрдэнэсант-АЗЗА", “Архангай-АЗЗА”, “Хөвсгөл АЗЗА”, "Увс-АЗЗА", “Завхан АЗЗА”, "Төв АЗЗА" ТӨХК, “Их богд зам”, “Даш зам” ХХК зэрэг зам хариуцагч байгууллагууд сэргээн засварлах арга хэмжээг шуурхай авч ажиллаж байгаа юм. 
 
 
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen