ДХБ-ын тэргүүнээр Нгози Оконжо-Ивеалаг томиллоо

ДХБ-ын тэргүүнээр Нгози Оконжо-Ивеалаг томиллоо

 

Дэлхийн худалдааны байгууллагын /ДХБ/ шинэ тэргүүнээр Нгози Оконжо-Ивеала томилогдсоноор энэхүү албан тушаалыг түүхэнд анх удаа эмэгтэй, Африк гаралтай хүн хашихаар боллоо.

 

Нигери улсад төрсөн Н.Оконжо-Ивеала Харвардын их сургуулийг 1976 онд төгсөж, Массачусетсийн технологийн их сургуульд докторын зэрэг хамгаалжээ. Тэрбээр Нигерийн Сангийн сайдаар ажилласан анхны эмэгтэй болж байсны сацуу Дэлхийн банкны тэргүүний албан тушаалын төлөө өрсөлдсөн анхны эмэгтэй болж байжээ. Тэрбээр тус банкинд 25 жил ажилласан байна.

 

ДХБ-ын тэргүүний албан тушаалд нэр дэвшсэн Н.Оконжо-Ивеала өнгөрсөн оны 10 дугаар сард газарзүйн бүх бүс нутгийн төлөөлөгчдийн дэмжлэгийг авсан боловч АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын засаг захиргаа БНСУ-ын нэр дэвшигчийг үргэлжлүүлэн дэмжинэ гэдгээ илэрхийлсэн юм. Харин Ерөнхийлөгч Жо Байден хэд хоногийн өмнө Н.Оконжо-Ивеалаг дэмжиж буйгаа мэдэгджээ.

 

Өдгөө 66 настай Н.Оконжо-Ивеала ирэх гуравдугаар сарын 1-нээс ДХБ-ын тэргүүний үүрэгт ажилдаа орох бөгөөд энэхүү албан тушаалыг 2025 оны наймдугаар сар хүртэл хаших юм. Тэрбээр “COVID-19” цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн уналтыг зохицуулахад гишүүн орнуудын хамтын ажиллагаа өндөр ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэсэн байна. 

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen