Мароккогийн хаан иргэдээ үнэгүй вакцинжуулахыг үүрэг болгожээ

Мароккогийн хаан иргэдээ үнэгүй вакцинжуулахыг үүрэг болгожээ

 

РАБАТ. /Maghreb Arabe Press/. Иргэдээ үнэгүй вакцинжуулахыг Мароккогийн хаан VI Мухаммед үүрэг болгожээ.

 

“Хааны энэхүү ариун шударга үйлдэл нь Мароккод халдварт өвчний анхны тохиолдол бүртгэгдсэн мөчөөс эхлэн ард түмнээ анхаарч халамжилсан, хүнлэг энэрэнгүй сэтгэлээс нь үүдэлтэй юм. Ойрын долоо хоногуудад олон нийтийг вакцинжуулах кампанит ажлыг эхлүүлэх зарлигийн хүрээнд энэхүү шийдвэрийг гаргажээ” хэмээн хааны ордны албан ёсны мэдээнд дурдсан байна.

 

“Мароккочуудыг вакцинаар хангаснаар өвчний тархалтыг тогтоон барих арга хэрэгсэл болохын зэрэгцээ иргэдийн амьдрал амар тайван, аюулгүй, хэвийн гольдрилдоо эргэн орох юм” хэмээн мэдэгдэлд мөн дурджээ. 

 

12 долоо хоногийн вакцинжуулалт

"Удахгүй эхлэх олон нийтийг вакцинжуулах ажил Мароккод 12 долоо хоногийн турш үргэлжилж, иргэдийн 80 орчим хувь нь хамаргдана. Түүнчлэн 18-аас дээш насны иргэдийг коронавирусний вакцинжуулалтад хамруулна. Эн түрүүнд эрүүл мэндийн салбар, төрийн байгууллагын ажилтнууд, багш нар, настай хүмүүс, архаг хууч өвчтэй хүмүүсийг вакцинжуулна” гэж Мароккогийн Эрүүл мэндийн сайд Халед Айт Талеб мэдэгдсэн байна.

 

Эхний шатанд Хятадын “Sinopharm” лабораторийн вакциныг ашиглана гэдгээ эрх баригчид өмнө нь мэдэгдсэн байна.

 

Мароккод цар тахал дэгдэж эхэлснээс хойш халдварын 381 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ. Анхны тохиолдол илэрснээс хойш халдварын улмаас 6320 хүн нас барж, 334 мянга гаруй хүн эдгэрсэн байна. 

 

https://montsame.mn/mn/read/246069

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen