Хавьер Мендес: UFC Конор, Хабиб хоёрыг дахиж тулалдуулна гэж бодож байна

Хавьер Мендес: UFC Конор, Хабиб хоёрыг дахиж тулалдуулна гэж бодож байна

 

Холимог тулааны  UFC холбооны хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедовын дасгалжуулагч Хавьер Мендес шавиа Конор Макгрегортой дахин тулалдах боломжийн талаар бодлоо хэлжээ. Түүнийхээр бол “даага нэхэх“ тулаан явагдах боломж өндөр байгаа аж.

“Тэд хоёул тулалдахыг хүсэх юм бол холбооны зүгээс тэр хоёрын тулааныг зохион байгуулах боломжтой. Энэ чинь тэдний ажил шүү дээ. Аль болохоор их мөнгө олохыг хүсч байгаа. Хүмүүс энэ тулааны төлөө мөнгө төлөхөд бэлэн байна. Тийм ч учраас би тэр хоёрын тулааны боломжтой гэж хэлж байгаа юм” гэж Х.Мендес өгүүлсэн байна. Спортс.ру цахим хуудаст энэ талаар мэдээлжээ.   

http://eagle.mn/r/75899

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen