Дундговь аймаг үндэсний урлаг соёл, спортоор тэргүүлж байна

Дундговь аймаг үндэсний урлаг соёл, спортоор тэргүүлж байна

 

Дуу хуурын өлгий нутаг гэгддэг Дундговь аймаг 3000 уртын дууч, морин хуурчдын аялгуунд уярч, мөнх хөх тэнгэр, байгаль дэлхийдээ дуун цацал өргөлөө. 

Гурвансайхан сумын нутаг дахь Их газрын Чулууны байгалийн задгай театрт болсон "Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадам нь Дундговь аймгийн төдийгүй Монгол Улсыг дэлхий дахинаа сурталчлах, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, өвлүүлж үлдээхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсныг онцлох нь зүйтэй юм. 

Дундговьчуудыг дуу хуурын өлгий нутаг гэлцдэг боловч урлаг, соёлын ийм том арга хэмжээ зохиогдож байсангүй. Харин энэхүү түүхэн арга хэмжээгээрээ аргагүй л дуу хуурын өлгий нутаг болохыг харуулж чаджээ. Ардынхаа өв соёлыг өвлүүлж үлдээх, аймгийнхаа брендийг сурталчлах ажлыг нутгийн удирдлага эртнээс төлөвлөн ажилласан байна. Тус аймгийн засаг дарга О.Бат-Эрдэнэ урлагийн их наадам зохион байгуулах ажлыг өөрийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгаж ийнхүү ажил хэрэг болгосон нь энэ ажээ. Урлаг, соёлын уг арга хэмжээг үзэхээр алс холоос олон зочид гийчид жуулчид, аялагчид зорин иржээ.

Уртын сайхан дуунд уярч, морин хуурын хөг аялгуугаар хөглөгдсөн зочид, нутгийн иргэд энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан Дундговь аймгийн удирдлагуудад баяр хүргэж ажлын амжилт хүсэж байлаа. Урлаг соёлын өв уламжлал ихтэй, алдартан гавъяатууд олонтой, Монгол ахуй, зан заншил үзүүлж харуулах зүйл арвин аймгийн хувьд хөгжлийн нэг чиглэл ньсоёлын бүтээлч үйлдвэрлэлээр биежсэн аялал жуулчлал аж. 

Аймгийн удирдлагын тэргүүн зорилт болсон хөгжлийн нэг тулгуур салбар болох аялал жуулчлал, соёл урлагаар дамжуулан нутгаа сурталчлах бодлого, хэлсэн үг бодитоор хэрэгжүүлж эхэлжээ. Тухайлбал сүүлийн 10-аад жил гацаанд байсан аймгийн төв халхын дуулалт жүжгийн театрыг орчин үеийн шийдэл бүхий барилгын хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлэхээр Засгийн газар, Ерөнхий сайдад санал тавьж энэ жил ажлыг нь эхлүүлээд байгаа юм байна. Дуу хуураар овоглосон аймгийн хувьд энэ бол томоохон ажил болж хөгжилд түүчээлэх алхам болох юм. Энэ мэтчилэн олон олон ажлуудыг өрнүүлж жил бүр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн үндэсний урлаг соёл, спортоо хөгжүүлж байгаад нутгийн иргэд ам сайтай байна.

Эцэст нь тэмдэглэж хэлэхэд Дундговьчууд маань урлаг соёл, үндэсний спортоор улсаа тэргүүлсэн амжилтаар дүүрэн байлаа. Энэ жилийн улсын баяр наадмаар 60 гаран жил тасраад байсан үндэсний сурын харвааны улсын мэргэн цолтон төрсөн гайхам амжилтыг дурдахгүй өнгөрч болохгүй билээ. 

Цаашид Дундговьчууд маань нутаг орноо, өв соёл, уламжлал, үндэсний спортоо хөгжүүлэх олон ажлуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байгаа юм байна. Ирэх Есдүгээр сард дуу хуурын өлгий нутаг хөл хөдөлгөөн ихтэй байх нь ээ.

 
 
 
 
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen