АНУ-ын хүчнийхэн байрладаг цэргийн бааз руу пуужин харважээ

АНУ-ын хүчнийхэн байрладаг цэргийн бааз руу пуужин харважээ

 

Өчигдөр буюу даваа гарагт Ирак улсын нийслэл Багдад хотын хойд хэсэгт оршдог цэргийн бааз  руу гурван пуужин харвалаа гэж Ирак улсын Зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв. Энэхүү баазад АНУ-ын хүчнийхэн байрладаг байна.

Зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, хоёр пуужин Багдад хотоос хойд зүгт 30 гаруй километрт байрладаг Тажи дүүрэгт оршдог цэргийн бааз дахь Иракийн хүчин байрладаг жигүүрт туссан бол нэг пуужин баазын гадна талд унасан байна.

Пуужингийн халдлагын үеэр АНУ-ын хүчин байрладаг хэсэгт түгшүүр зарласан бөгөөд ямар нэгэн ноцтой хохирол учраагүй тухай эх сурвалж мэдээлэв.

Энэхүү халдлагыг хэн үйлдсэн нь одоогийн байдлаар тодорхойгүй байна.

Ирак дахь АНУ-ын үйл ажиллагааг эсэргүүцдэг Ираны дэмжлэгтэй босогчдын заналхийлэл өсөн нэмэгдэж байгааг АНУ-ын албаны хүмүүс дурдаад, Ирак дахь АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнуудыг нүүлгэн шилжүүлсэн гэж өнгөрсөн сард мэдэгдэж байсан юм.

Үүнээс гадна "Лалын улс" террорист бүлэглэлийн үйл ажиллагаа Иракын хойд болон баруун нутгуудад идэвхтэй хэвээр байгаа бөгөөд өнгөрсөн саруудад аюулаас хамгаалах хүчнийхнийг чиглэсэн хэд арван халдлагыг үйлджээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen