ХӨРӨНГӨЛӨГ ДЭД САЙД Б.МӨНХБААТАР
Ажлын гараагаа намын хорооноос эхэлсэн, намаасаа албан тушаалын шагналыг нэлээд хүртсэн эрхэм бол Б.Мөнхбаатар. Хамгийн сүүлд гэхэд тэрбээр Хотын даргад нэр дэвшихээсээ татгалзаж, хариуд нь дэд сайдын суудалд заларсан. Тэгвэл Барилга, хот байгуулалтын “Отгон” дэд сайд Б.Мөнхбаатар ХОМ-ээ хэрхэн өгснийг сонирхуулъя.
Тэрбээр 2018 онд 260 сая төгрөгийн орлого олсон тухайгаа мэдүүлжээ. Харин гэр бүлийн гишүүд нь 813 сая төгрөгийн орлого олжээ. Б.Мөнхбаатар сайдынх таван нийтийн орон сууц, нэг зуслангийн байшин, үйлчилгээний зориулалттайгаар хоёр, оффис нэгийг эзэмшдэг. Эдгээрийн үнэлгээ 1 тэрбум 383 сая төгрөг. Kia SORENTO маркийн 40 сая төгрөгийн үнэлгээтэй машинтай. 69 сая төгрөгийн үнэлгээтэй эзэмших 3 га, эзэмших 700 м2, өмчлөх 2000 м2, Өмчлөх 700м2, өмчлөх 700 м2 газартай.
Үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйл нь 140 сая төгрөгөөр үнэлэгддэг. 105 сая төгрөгийн хадгаламжтай. Прайм Лөүн ББСБ ХХК ХХК, Их инжирийн үр ХХК-иудыг 100 хувь эзэмшдэг. Ийнхүү насаараа намд зүтгэж төрийн өндөр албан тушаалуудад томилогдож явсан эрхэм дэд сайдын ХОМ ийм байна.
Хөрөнгө орлого нь хэдэн зуун саяар тоологдож, үл хөдлөх хөрөнгүүд нь тэрбумаар үнэлэгдэж, сүүлийн үед хамгийн их ашигтай гэгдэж буй ББСБ эзэмшиж байгаа учир Б.Мөнхбаатар хөрөнгөлөг дэд сайдуудын эгнээнд багтана.
П.АНИР
Оллоо.мн