РИОТИНТО ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ БИШ

Риотинто гэдэг компани Оюу толгойн ордод хөрөнгө оруулагч биш юм байна! Хөрөнгө оруулагч гэдэг нь өөрөөсөө хөрөнгөө гаргагчийг хэлдэг болохоос биш манай улсын өмнөөс Монголчуудын өмч Оюутолгойн ордыг барьцаанд тавьж дэлхийн банк санхүүгийн байгууллагуудаас мөнгө зээлэхийг хэлэхгүй. Юуны өмнө энийг ойлгох хэрэгтэй юм байна. Зуучлагч гэвэл арай л дөхөх байх. Риотинто бол хөрөнгө оруулагч биш өрөнд оруулагч! Риотинто гэдэг луйварчин компани байсан байгаагүй Монголчууд Оюутололгойн ордоо дэлхийн санхүүгийн байгууллагуудад барьцаанд тавьж мөнгө босгоод түүгээрээ техник хэрэгслээ худалдан авч мэрэгжилтэн энэ тэрийг нь хөлслөөд Оюутолгой ордоо төрийн өмчит үндэсний компани байгуулж 100% хув эзэмшиж, 100% үр ашгийг нь хүртэж болох байсан байна! Гэтэл одоо өөрсдийнхөө баялаг болох Оюутолгойн ордынхоо 34% эзэмших гэж 2037 он хүртэл сохор зоос ч авахгүйгээр өр төлөх гэрээ хийчихээд сууж байна. 2037 онд Оюутолгойн орд дахь баялаг нь байгаа ч уу үгүй ч үү гэдэг нь тодорхой бус! Бро Гоулд шиг хугацаанаас нь өмнө бүх баялгийг нь ухаж аваад хонхорхоо нүх үлдээгээд явчихгүй гэх баталгаа байхгүй!

Монгол улсад татвар төлдөг гээд байгаа. Жилд 300 гаруй тэрбум төгрөгийн татвар төлдөгч түүнээс илүү өрийг Монголд үлдээж байна гэдгийг нэр бүхий УИХ-ын гишүүд мэдэгдээд байгаа. Энэ татвар төлөх биш татаас авч байна гэсэн үг биз дээ. Аа бас 10,000 хүнийг ажлын байраар хангаж байна гэж бахархаж ярьдаг. Тэртэй тэргүй хуулиараа Монголчууд ажиллахгүй өөр хэн ажиллах юм бэ. Тэгээд Монголчуудыг эх оронд нь гадаад иргэдээс 1 дахин биш, 5 дахин биш 10 дахин хямдхан үнэлж доромжилчихоод тэрийгээ гавъяа байгуулсан юм шиг гайхуулаад байгаа юм. Оюутолгой компанийн гадаад ажилчдын цалин 10 000-20,000$ байхад Монгол ажилчид 2-6 сая ₮ юм байна. Монгол хүний үнэлэмж эх орондоо гадаадын иргэдээс хамгийн багадаа 10 дахин бага байна гэсэн үг. Монгол хүн гадаад иргэдээс 10 дахин хямдхан боолын боол юм уу. Мөн олон хувиараа бизнес эрхлэгчидтэй хамтарч ажиллаж байгаа гэдэг. Нөгөөх нь ихэнхдээ манай хэдэн олигархиудын боловсон авилга, амаа хамхиснийх нь шагнал л байгаа байхгүй юу.

Бидний өвөг дээдсийн үлдээсэн асар их баялаг дээр минь манай хэдэн урвагчдыг ашиглаж эзэн суусан шар чөтгөрүүд бол Риотинто. Мөн дээр нь дэлхийн банкуудаас 2-3% хүүтэй зээлсэн мөнгөө Монгол улсад 7-8% хүүгээр тооцож байгаа нь мөнгө угаах гэмт хэрэг! Наад зах нь энэ. За тэгээд Оюутолгойн анхны гэрээ бол энэ цаг үеийн Монголд бүү хэл дэлхийд байхгүй луйварын гэрээ болсон гэдэг нь цаг ирэх тусам илчлэгдсээр байгаа. Тэр Дубайн гэрээ гэдэг нь бол бүр гэрээ ч биш. Зүгээр л улаандаа гарсан дээрэм гэж байна. Эхлээд Элбэгдорж гэдэг хулгайчийн босгосон шударга бусын хонгилийг нь яаралтай нурааж дуусчихаад Оюутолгойн луйварын гэрээг бүхлээр нь хүчингүй болгох, луйварчдаас баялгаа эргүүлж авах эх оронч тэмцэлд ард нийтээрээ ханцуй шамлан орцгооё. Дэлхийн хэмжээний тэмцэл хийсэн ч ялна. Яагаад гэвэл ямар ч зальтай хулгайч энэ луйвараа далдалж чадахааргүй илэрхий луйвар тул хаана ч ялна. Риотинто компанийг дэлхийд жигшил болтол нь, гишгэх газаргүй болтол нь тэмцэж, дотоодын дайснуудыг жижиг томгүй олж илэрүүлж төрийн хамгийн хатуу цээрлэлийг хайр найргүй хүлээлгэх хэрэгтэй. Өнөөдөр Оюутолгойн ордоо дээрэмдүүлснээ мэдсээр байж зүгээр хараад суугаад байвал маргааш эх орноо тэр чигт нь бас дээрэмдүүлнэ шүү!

Галбадрахын Найманжин

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen