Дэлхийн банкны ерөнхийлөгчийн албыг Дэвид Малпасс хашихаар болжээ

Дэлхийн банкны ерөнхийлөгчийн албыг Дэвид Малпасс хашихаар болжээ

 

ВАШИНГТОН. /Washington Post/. АНУ-ын Сангийн яамны Олон улсын асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Дэвид Малпасс дөрөвдүгээр сарын 9-нөөс эхлэн Дэлхийн банкны ерөнхийлөгчийн албыг 5 жилийн хугацаагаар хашихаар болсон байна.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр өдгөө 63 настай Д.Малпассын нэрийг уг албанд нэр дэвшүүлж, Дэлхийн банкны Удирдах зөвлөлийн гишүүд сонгосон байна.

 

Дэлхийн банкны ерөнхийлөгч асан Жим Ён Ким энэ оны нэгдүгээр сард хугацаанаасаа эрт огцрохоор болсноо мэдэгдэж, Кристалина Георгиева ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэж байсан юм. Удирдах зөвлөлийн гишүүд К.Георгиевагийн хүчин чармайлтад гүнээ талархал илэрхийлжээ. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen