Баян Америк эрийн машины цуглуулгыг Д.Дорлигжавынх хэмээн тараав уу?

Алтан дорнод Монгол ХХК-ын захирал Т.Ганболдын Хууль зүйн асан, УЕП асан Д.Дорлигжав өгсөн гэх 4 сая ам долларын асуудал ид яригдаж байна.

Ингэхдээ Д.Дорлигжавын дарамт шахалтаар 4 сая ам долларыг авилга болгон өгч байсан хэмээн Т.Ганболд ярьсан байдаг. Энэхүү авилгын гэх асуудалтай холбогдуулан Д.Дорлигжав  “Их замын дээрэмчин”, "Рекет "-чин гэх цолоор бичигдэн  түүний үнэтэй машины цуглуулгууд ч сөхөгдөөд буй.

Энэ ярианы дагуу Д.Дорлигжавын үнэтэй машины цуглуулгуудыг сонирхон хайж үзлээ. Д.Дорлигжавт хуучны үнэтэй машины цуглуулга байдгийг улс төрийн хүрээнийхэн мэддэг гэх бөгөөд түүний машины цуглуулга  Хуучин эсгий гутлын үйлдвэрийн гражд байрлаж байсан гэдэг. 

Тэгвэл ТОВЧ гэдэг нэртэй хэсэг нөхөд (NBS тв-н хэсэг сэтгүүлчид бололтой) сошиолд АНУ-д байдаг нэг баяны машины цуглуулганы фотоог Дорлигжавынх, Лондонд байдаг нэг дэлгүүрийн фотоог "охиных нь хамгийн үнэтэй цүнхнүүдийн номын сан шиг цуглуулга" гэсэн тайлбар зүүж  ТОВЧ гэдэг лого тавин тарааж байна хэмээн яригдах болов.

Улмаар Д.Дорлигжавын гражид хадгалагддаг машинууд нь АлтанЖолоо гэх нөхдийн цуглуулга бөгөөд өмнө нь олон нийтийг хамарсан хуучин машины парад хийж байсан, улсын дугаарууд нь таарч байгаа гэх мэдээлэл ч байна.  Гэхдээ Д.Дорлигжав цаана нь далд эзэмшигч нь байж болохыг үгүйсгэхгүй юм. Ямартай ч нийгмийн сүлжээгээр тараагдаад буй машины цуглуулга нь Д.Дорлигжавынх биш Майамид байдаг баян Америк эрийн цуглуулга гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. 

ЭХ СУРВАЛЖ: FACT.MN

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen