Паленталоги бол байгалийн өв соёл
Үлэг гүрвэлийн төв музей байгуулагдсаны 5 жилийн ойн хүрээнд оюутан суралцагчид болон аймаг орон нутгаас ирсэн эрдэм шинжилгээний ажилчдын дунд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж байгаа юм. Уг бага хурлын хүрээнд хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Оюунлаг оюутан-2018” эрдэм шинжилгээний бага хурал өчигдөр тус музейд зохиогдож, идэвхитэй оролцсон ШУТИС-ын Геологи уул уурай судлалын тэнхимийн төгсөх ангийн оюутан Н.Гангааням “Шар дэл уул орчмын геологийн тогтоц, фауны судалгаа” сэдвээр тэргүүн байр эзэлсэн юм. II дугаар байранд МУИС-ын II дугаар курсын оюутан Болдбаатар “Монгол орны хөвд биетний судалгааны тойм” сэдвээр, III дугаар байранд МУИС-ын Магинстрант оюутан Б.Билгүтэй “Паленталогийн олдворт газрын хадгалалт хамгаалалт” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэн өргөмжлөл, мөнгөн шагнал хүртсэн билээ.
Үлэг гүрвэлийн төв музейн захирал Н.Жавзмаа хэлэхдээ “Манай хамт олон 5 жилийн ойгоо угтан энэ онд Шим ертөнцийн үүсэл хөгжил гээд 324 м.кв талбай бүхий үзэсгэлэнгийн танхимыг ашиглалтад орууллаа. Архейн эрин, Полизейн эрин, Портезойн эрин, Төрмөлийн эринг ашиглалтад оруулахаар санхүүжилтийн асуудлаа Япончуудын тусламжтайгаар шийдвэрлэхээр хэлэлцэж байна. Ахицтай явж байна.
Одоо манай залуучууд музейн коридор болон боловсролын танхимыг ашиглалтад орууллаа. Эхний ээлжинд урт коридоруудыг музейн үзмэр үзэж байгаа мэт болгож байна. Манайд мэргэжлийн музейн үзмэр үзүүллэг, үзэсгэлэн дэглэлийн баг ажилладаг. Тэр багийнхан залуучуудын маань хүч хөдөлмөр шингэсэн ажил хийгдэж байна.
Мөн Өмнөговь аймгийн Боловсролын газрын урилгаар 11 сарын 27-29 нд сургалт явуулж, өндөг, байгалийн өв, бяцхан палентологич гэсэн гурван чиглэлд сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг хамруулсан үйл ажиллагаа явуулна. Мөн Дорноговь аймгийн музейд Шим ертөнцийн үүсэл хөгжил гэдэг танхимыг шинээр хийж өгч бэлэглэх гэж байна.
Оюутан, гэртээ сууж байгаа ахмад настануудад зориулсан “Байгалийн өв” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Бага насны хүүхдийг мэргэжлийн чиг баримжаатай болгох хөтөлбөр хэрэгжүүлж, эртний амьтан ургамлыг судлах, хүсэл сонирхолтой болгож ирээдүйн эрдэмтэн судлаачдаа бэлтгэх зорилготой. Энэ хүрээнд Өндөг, бяцхан палентлогоич хөтөлбөрийг Dino baby эрдэм шинжилгээний бага хурлаараа дамжуулан хийж байна.
Хүүхдүүдийн бүтээл, илтгэлээр бяцхан паленталогич гэдэг номыг англи монгол хэлээр бэлтгэн гаргалаа. Үлэг гүрвэлийн музейн үзмэрийг хаанаас авчирдаг. Элсэн дээр байдаг ухаж гаргаж ирнэ. Сэргээн засварлагч нь сэргээгээд үзмэр болгон музейд авчирдаг гэдэг оюунлаг ажлыг хийдэг зэрэг үлгэрийн хэлбэрээр мэдлэг олгох ажил хийж байна.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хуралд ШУТИС, МУИС, Улааанбаатар Дээд сургуулийн 70 гаруй оюутан, багш нар оролцлоо. Оюутнууд мэргэжлийн түвшинд судалгаа шинжилгээ хийж, тэр судалгааныхаа дүнг эрдэм шинжилгээний хурлаараа илтгэл тавьж хэлэлцүүллээ. Илтгэлийг нь бид бүтээл болгон гаргана.
Мөн Онол практикийн бага хурал зохион байгуулж, Шим ертөнц гэж юу юм гэдгийг заана. Үзэсгэлэнгээ үзээд дууссаны дараа хүүхдүүдэд онолын мэдлэг олгоно. Тухайлбал, Архейн эрин, портерзойн эрин, палезойн эрин, мезизойн эрин, канезойн эрин гэж юу юм. Энэ эрингүүдийн дотор хэдэн галав байдаг юм. Галав дотор нь ямар амьтад хадгалагдаж ирсэн байдаг зэрэг онолыг нь зааж практик дээр харуулах арга хэмжээ болно.
Бид нийгэмд соён гэгээрүүлэх ажлаа ийм аргаар хийж байна. Учир нь хүмүүс археологи, палеталоги хоёроо ялгахгүй байна. Археологи бол хүний амьдрал ахуйтай нь холбоотой олдворыг шинжилж байгаа юм. Харин паленталоги бол байгалийн өв соёл. Тэр өв соёлыг хүн өөрөө дотор нь ороод судлаад шинжлэх ухаанд тэмдэглүүлээд хэрэглэх нь байгалийн өв соёл болдог.
Хүн гэдэг амьтан хэдэн сая жилийн өмнө үүссэн билээ. Гэтэл хүнээс өмнө 4.6 тэрбум жилийн өмнө дэлхий үүсчихсэн байна. Тэрнээс хойш полезойн эринээс мезизойн эринд хүртэлх хугацаанд амьд биет үүссэн байна. Нэг эстээсээ усанд үүсээд Конейзойн эрины дөрөвдөгч галав хүртэлх бүх процессыг судлаад мэдчихлээ. Манайхан нэг жижиг өндөл оллоо гэхэдл тэрийг олон нийтэл харуулах нь сочн гэгээрүүлэхүүргээ биелүүлж байгаа хэрэг юм. Тарбаазавр батаар гэдэг үг Баатар л гэсэн үг. Энэ амьтанг 1955 онд Оросын эрдэмтэн Малаев гэлдэг хүн анх нээгээд “Энэ амьтныг Монголоос өөр хаанаас ч олохгүй юм байна. Энэ л Монголын л амьтан юм байна. Өвсөн тэжээлтэн биш махан идэштэн гэдгийг тогтоосон байдаг. Бид маш их түүхийг агуулсан нутагтай азтай ард түмэн. Энэ бүхнийг зөв танин мэдэх нь их чухал” гэв.
Эрдэм шинжилгээний бага хурлын тэргүүн байрын эзэн ШУТИС-ын Геологи уул уурай судлалын тэнхимийн төгсөх ангийн оюутан Н.Гангааням “Шар дэл орчмын геологийн тогтоц, фауны судалгаа”-ны явцад эртний төрөл зүйлд хамаарах зөөлөн биет илрүүлсэн. Шар дэлийн нуруу орчмоос өмнө нь сээр нуруугүй зөөлөн биет амьтан олдож байгаагүй гэдгээрээ онцлог. Одоогоор би хясаа дун болон сээр нуруугүй амьтныг олсон. Үлдсэн дээжүүдийг цаашид судална” гэдгийг энэ үеэр онцолж байлаа.
Ойн хүрээнд зохиогдож буй эрдэм шинжилгээний бага хурал нь өнөөдөр Музейн эрдэм шинжилгээний ажилтнуудын дунд “Шим ертөнцийн судлал” сэдвээр үргэлжлэх юм.
П.Нарандэлгэр