Дональд Трампын хориг АНУ-д сөргөөр нөлөөлөх үү

Дональд Трампын хориг АНУ-д сөргөөр нөлөөлөх үү

 

Х.ОЮУНБОЛД

Ерөнхийлөгч Дональд Трамп ерөнхийлөгч болсон эхний жилдээ бараг 1000 гаруй хүн, компанийг АНУ-ын хоригт өртсөн байгууллагын жагсаалтад нэмжээ. Энэ тоо нь ерөнхийлөгч асан Барак Обама Цагаан ордонд өнгөрүүлсэн сүүлийн жилд баталсан иймэрхүү арга хэмжээтэй харьцуулахад бараг 30 хувиар даваад байгаа юм. Гэвч энэ  хандлага нь зарим мэргэжилтнүүдийн санааг зовоож эхэлжээ. Учир нь Вашингтон энэ аргыг хэтрүүлэн ашиглаж байгаа нь АНУ-ын хувийн ашиг сонирхлыг хохироосноор дуусах боломжтой гэжээ. АНУ өнгөрсөн пүрэв гаригт ОХУ-аас бөмбөгдөгч хөлөг онгоц “Сукхой SU 35” загварын онгоц болон хамгийн орчин үеийн  агаарын дайралтаас хамгаалах S-400 загварын пуужинг худалдан авч байгааг эсэргүүцэж БНХАУ-д хориг арга хэмжээ ногдуулж байгаагаа мэдэгдсэн байна. Гэвч энэ шийдвэр нь Бээжингийн дургүйцлийг хүргэснээр АНУ-аас хоригоо цуцлах эсвэл үүнээс үүдэн гарах үр дагаврыг нь хариуцах ёстой гэсэн хүсэлтийг  БНХАУ тавьжээ. Энэ талаар Хятадын Батлан хамгаалах яамнаас  “АНУ Бээжин Москвагаас байлдааны эд хэрэгсэл худалдан авч байгааг эсэргүүцэж байгаагаа зарласан. Иймээс АНУ энэ асуудалд  хөндлөнгөөс оролцох эрхгүй гэж мэдэгдсэн байна. Мөн Москва АНУ-ын  энэ алхмыг шүүмжилсэн бөгөөд Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Өрсөлдөөний шударга бус үйлдэл” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Харин ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков “Вашингтон галаар наадаж байна.  Түүнчлэн энэ балмад үйлдлээрээ дэлхийн тогтвортой байдлыг сулруулбал Москватай харилцах харилцааны зөрчлийг сэрээж болохыг сануулжээ”. Харин АНУ-ын албан хаагчид  энэ шинэ хориг нь ОХУ-ын эсрэг чиглэсэн гэснээс гадна ерөнхийдөө АНУ  ямар ч орны улсаа батлан хамгаалах чадварыг бууруулахыг зориогүй. Гэхдээ ОХУ-д ногдуулсан хоригтой төстэй арга хэмжээг өөр орнуудад ногдуулж чадна гэж мэдэгдэв.

 

БНХАУ-ГҮЙ ХОРИГ

 

АНУ болон түүний холбоотон орнууд  2014 оноос хойш Крымыг ОХУ-д нэгдсэний дараа  Москвад олон хориг  арга хэмжээ ногдуулж ирсэн юм. Тухайлбал, өнгөрсөн жилийн долдугаар сард  АНУ-ын Конгресс дайсан гэж тооцсон Иран, Хойд Солонгос, ОХУ-д тавих хоригийг хэрэгжүүлэх зорилгоор хууль баталсан. Гэвч үүндээ Бээжинг  хамруулаагүй ажээ.  Хэдийгээр БНХАУ зэвсэг үйлдвэрлэх туршлагатай болж байгаа ч ОХУ-аас шинэ орчин үеийн зэвсэг олж авахыг хүссэн хэвээр байна. Ялангуяа байлдааны онгоц, агаарын дайралтаас хамгаалах систем худалдаж авахыг хүсч байгаа юм. Үүнд нь ОХУ эхэндээ дурамжхан байсан ч  одоо энэ төрлийн  технологийн зэвсгийг БНХАУ-д худалдахад бэлэн байна. БНХАУ-д суугаа “ВВС” агентлагийн сэтгүүлч Стефен МсДонелл Хятадын Гадаад яамны хэвлэлийн төлөөлөгч АНУ-ыг гаднаас зэвсэг худалдаж авахад нь хөндлөнгөөс оролцсон Вашингтонд  хатуухан хариу өгсөн гэжээ.  Гэвч  Бээжин хариуд нь Вашингтоны зүгээс ямар арга хэмжээг баталж хэрэгжүүлэхээ мэдэгдсэний дараа энэ асуудалд хэр их санаа зовж байгаа нь  мэдэгдэнэ гэж хэллээ. Гэхдээ зарим судлаачид энэ хоёр орны хооронд өрнөөд байгаа маргаан  АНУ-ын хүсээгүй удаан хугацааны сөрөг дагаварт хүргэнэ гэж урьдчилан таамаглаж байгаа юм.

.

БЭЭЖИН МОСКВА

 

Вашингтоны тавьсан шинэ хориг нь  ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын зарим импортын бараанд өндөр татвар ногдуулах шийдвэр гаргаснаар АНУ, БНХАУ-ын  харилцаа муудсан. Ингэснээр тэдний хооронд өрнөөд байгаа худалдааны дайны улмаас хатуухан хохирол хүлээгээд байгаатай давхцаж байна. Энэ талаар  “ВВС” агентлагийн  гадаад харилцаа,  батлан хамгаалах  сэдвээр бичдэг сэтгүүлч Жонатан Маркус хэлэхдээ “Энэ шинэ хориг нь БНХАУ-д биш ОХУ-д тавьсан хориг.

Гэхдээ олон улс оронд Вашингтоны үзүүлэх нөлөө, хүчин чадлыг харгалзан үзэж  хоригийг эсэргүүцэхээр хоёр орон тохиролцсон. Мөн дэлхийн бусад орны алсыг харсантай төстэйбодлогоо хуваалцаж байгаа ОХУ, БНХАУ-ын хоорондын хамтын ажиллагаанд шинэ хоригоороо  цэг тавьж болно гэж тооцоолж байна” гэв. Тэрээр “БНХАУ-ын  ОХУ-тай тогтоосон  батлан хамгаалахын салбарын хөгжил нь Хятадын зэвсэгт хүчин  саяхан Востокт болсон  цэргийн үйл ажиллагаагаар баталгаажлаа. Иймээс хориг арга хэмжээ нь  Москвагаас зэвсэг худалдан авахыг зогсоохгүй” гэж онцолжээ. Мөн  АНУ-ын энэ тоглоомын улмаас Бээжинтэй хийж байгаа худалдааны  харилцаанд үүссэн зөрчил нь хурцдаж  болно гэв. Хэдийгээр энэ нь  Москвад санхүүгийн хүндрэл учруулах, Вашингтонд түвэг удсан хар дансыг  бүртгэлийг  болиулах арга  байлаа ч АНУ ОХУ-ын улс  төрийн бодлогод өөрчлөлт хийх гэж хүссэн зорилгодоо хүрч чадахгүй” хэмээн нэмж хэллээ. Жонатан Маркус “Дэлхийн эдийн засгийн эрх мэдлийн тэнцвэр аажмаар  өөрчлөгдөж байна. Одоогоор “Дэлхийн эдийн засагт ноёрхож байгаа АНУ-ын тавьсан хориг нь улам суларч байна. Үүний улмаас зарим орон хориг тавих аргаа хэтрүүлэн хэрэглэх нь  эдийн засгийн тэнцвэрийн өөрчлөлтийг хурдасгана” гэж  найдаж байна гэв. АНУ Хүйтэн дайны үеэр 1950-иад оны дундуур Бээжин, Москвагийн харилцаа холдож хөндийрсөн нь ашигтай байсан. Харин одоо АНУ  хүсээгүй ч энэ хоёр орныг ойртож дотносоход тусалж байна. Гэвч үүгээрээ удаан хугацааны турш  баримталж ирсэн өөрийн байр сууриа сулруулж байна гэж тэрээр ярьжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen