Ираны парламентын гишүүд АНУ-ын төрийн далбааг шатаажээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Ираны цөмийн хэлэлцээрээс гарч буйгаа зарласан билээ.

Ираны парламентын гишүүд АНУ-ын төрийн далбааг шатаажээ

Уг хэлэлцээрээс гарахаас гадна АНУ, Ираны эсрэг хориг тавихаа Тегераны эрх баригчдад мэдэгдсэн юм.

 

Өнгөрсөн 2015 оны долоодугаар сард "Зууч зургаа” холбоо буюу АНУ, Их Британи, Франц, Герман, БНХАУ болон ОХУ амжилттай Ирантай гэрээ байгуулж, улмаар тус улс тодорхойгүйгээр цөмийн хөтөлбөрөө царцаасан юм.

 

 

Трампын дээрх мэдэгдлийн дараа Ираны парламентын хэсэг гишүүд цаасан дээр хэвлэсэн АНУ-ын төрийн далбааг шатаасан байна.

 

Гишүүд "Трамп удахгүй амаа барих болно” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

http://www.shuud.mn/a/496703

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen