Эрчим хүчний салбарын анхны томоохон төсөл үр дүнгээ өгч эхлэв

 
 Эрчим хүчний салбарын анхны томоохон төсөл үр дүнгээ өгч эхлэв

Синьхуа агентлагийн мэдээ: Хятад, Пакистаны эдийн засгийн хонгилын эрчим хүчний салбарын анхны томоохон төсөл болох Кашим нүүрсний цахилгаан станцын 30 сар үргэлжилсэн барилгын ажил дуусаж 29-ны өдөр эхний цогцолборыг албан ёсоор ашиглалтад оруулав.

Пакистаны ерөнхий сайд Аббаш нээлтийн арга хэмжээнд хэлсэн үгэндээ: Эхний цогцолбор ажиллаж эхэлсэн нь Пакистан, Хятадын нөхөрлөлийн шинэ хуудас бөгөөд Пакистанд хамгийн цэвэр, хамгийн хямд цахилгаан үйлдвэрлэж, юуны өмнө Пакистаны ард түмэнд үр ашиг хүртээж байна гэжээ. Хятад, Пакистаны эдийн засгийн хонгилын төслүүд амжилттай хэрэгжиж, Пакистаны эдийн засгийн хөгжилд ач холбогдолтой болно гэдгийг Аббаш онцолж байлаа.

Кашим нүүрсний цахилгаан станцыг хоёр улсын холбогдох салбарын төрийн өмчит компаниуд хамтран 2 тэрбум 85 сая ам.долларын хөрөнгө оруулан байгуулж байна. 


Хуваалцах: