Азийн орноор хийсэн айлчлал нь өндөрлөв

Азийн орноор хийсэн айлчлал нь өндөрлөв

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампийн  Азийн орноор хийсэн  айлчлал өндөрлөжээ.

Тэрээр айлчлалаа энэ сарын 4-нөөс Японоос эхэлсэн.   Төлөвлөгөөний дагуу  очсон орны тэргүүн нартай уулзаж, хурал  зөвлөгөөнд оролцсон юм.

"CNN” телевизээс түүний энэ удаагийн айлчлал ямар нэгэн асуудал болон шүүмжлэлд өртсөнгүй гэв.  Мөн   энэ айлчлалаараа Азийн  орон болон түүний  төр, засгийн тэргүүн нартай харилцах харьцаагаа сайжруулахыг зорьж байсан. Гэвч улс төрийн асуудлаар олигтой амжилтад хүрээгүйг эс тооцвол  түүний аяллыг үр дүнд  хүрсэн  гэж  үзэж болно гэж тус телевиз мэдээлэв. Түүнийг Техаст энэ сарын 5-нд  олон хүний амь насанд хүрсэн халдлагаас гадна 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш ардчилсан  намынхан Нью Жерси болон Виржиниа мужийн захирагчийг сонгох сонгуульд  эхний ялалтаа байгуулсан зэрэг сайн,муу олон мэдээтэй эх орон нь хүлээж байна. Харин тэрээр Цагаан  ордонд буцаж очсон даруйдаа  Конгрессоос түүнд  Төлөөлөгчдийн танхимд  энэ пүрэв гаригт санал хураалт явуулахаар амласан татварын шинэчилсэн хуулийг  батлуулахыг хичээх бололтой.  Тэрээр мөн  дунд давхаргынханд өндөр хэмжээний татвар оноох  татварын шинэчилсэн хуулийг батлуулна гэдгээ твиттер хуудастаа бичсэн байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Х.ОЮУНБОЛД

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen