Ирак, Ираны хилийн бүсэд газар хөдлөв

 
 Ирак, Ираны хилийн бүсэд газар хөдлөв

Синьхуа агентлагийн мэдээ: Иракийн умард бүсийн Ирантай хиллэсэн  нутгаар 12-ны орой 7.2 баллын хүчтэй газар хөдөлж, Ирак, Иран хоёр оронд 100  гаруй хүн нас барж, олон хүн бэртэж шархдаад байна.

АНУ-ын Геологи, хайгуулын газрын газар хөдлөлтийн мэдээллийн  сүлжээний мэдээлснээр, Иракийн Сулейман-ях мужийн Халабжагаас баруун өмнө 32  километр зайтай газар орон нутгийн цагаар 12-ны 21 цаг 18 минутад 7.2 баллын  хүчтэй газар хөдсөн бөгөөд газар хөдлөлтийн голомт нь 33.9 километр гүнд  байжээ.

Ираны баруун бүсэд наад зах нь 14 муж газар хөдлөлтийн нөлөөнд автсан  бөгөөд орон нутгийн хэвлэлийнхэн Ираны албаны хүний үгнээс эш татаж, өдгөө  Ираний 129 иргэн нас барж, мянга гаруй хүн бэртээд байна гэж  мэдээлжээ.

Газар хөдлөлтийн улмаас Ираны хилийн олон хот суурин, тосгон  ноцтой сүйдсэн бөгөөд аврах анги хамгийн ноцтой сүйдсэн бүсэд хүрээд байгаа  боловч гамшгийн бүсэд цахилгаан тасарсны улмаас аврах ажилд нөлөөлж байгаа юм  байна. 

Сарантуяа

ХОУР


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen