Москвагийн Синдика дэлгүүрт гал гарчээ

 Москвагийн Синдика дэлгүүрт гал гарчээ

Орон нутгийн цагаар 10-р сарын 8-нд Москвагийн Синдика хэмээх том дэлгүүрт гал гарч, 3000 гаруй хүнийг яаралтай шилжүүлжээ.

150 мянган ам дөрвөлжин метр талбайтай тус дэлгүүр Москва хотын баруун хойд хэсэгт байдаг юм. Москвагийн оройн сонины сайтын мэдээлснээр, мөн өдрийн үдээс хойш дэлгүүрийн нэгдүгээр давхарт гал гарч, улмаар дэлгүүр бүхэлдээ шатжээ. Оросын онцгой байдлын яамны эх сурвалжаас үзвэл, гал түймрийн явцад 2 хүн түлэгдэж, 3000 гаруй хүнийг яаралтай шилжүүлжээ.

Гал гарсан шалтгаан өнөөг хүртэл тодорхойгүй байна. Оросын мэргэжилтний төсөөлснөөр, энэ удаагийн галын аюулаас болж 5.5-6.5 тэрбум сая рублийн хохирол гарчээ. 

/Баатар орчуулав/

 ХОУР


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen