АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургууль боллоо

АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургууль боллоо

АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан жил бүрийн уламжлалт цэргийн сургууль болов. Өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгос Гуамын арлыг харвах шийдвэрээ цуцалсан билээ.  Тэгвэл энэ зуурт хэдийнэ хоёр улсын хамтарсан цэргийн сургуулийн тов гараад байсан юм. Вашингтон энэхүү сургуулилтыг цэвэр хамтарсан бэлтгэл гэж тайлбарласан бол Хойдууд үүнийг хоёр тал довтолгоонд бэлтгэж байна хэмээн харж байгаа юм. Хятад болон ОХУ саяхан цэргийн хамтарсан сургулуь хийж, пуужингийн туршилт хийхээр хэлэлцсэн байна. Гэвч АНУ-ын Аюулгүй байдлын хорооны дарга  Жосеф Данфорд "Хамтарсан цэргийн сургуулийн талаар одоогоор аль ч төвшинд товлогдсон зүйл алга” гэжээ. Тэгвэл Ulchi-Freedom Guardian цэргийн хамтарсан сургуулилтын тов гарсан байна. Өнгөрсөн бямба гаригт Хойд Солонгосын Засгийн газрын "Родонг Шимбун” сонинд энэхүү хамтарсан цэргийн сургууль нь улсын хойгийн асуудлыг хурцатгаж, цөмийн дайны жолоодлогогүй өрнөлийг бий болгоно хэмээн болгоомжилж буй талаар дурдсан байв.

 

ЦЭРГИЙН СУРГУУЛИЛТЫН ЦААД УЧИР

Хэвлэлийнхэн болоод ажиглагчид "Хоёр Солонгос хоёул бие биенээ 60 гаруй жил ажиглагдаж байна” хэмээн олонтаа мэдээлж буй. Харин АНУ, Өмнөд Солонгос улсууд жил бүр цэргийн хамтарсан сургуулилт хийж олон тооны цэрэг болон цэргийн тоног хэрэгслүүдээ туршдаг билээ. Foal Eagle/Key Resolve хэмээх сургуулилт хаврын улиралд хэд хэдэн удаа болдог бол Ulchi-Freedom Guardian намартаа зохион байгуулагддаг. Энэ жил Ulchi-Freedom Guardian сургуулилтыг ирэх 10 хоногийн турш хийхээр төлөвлөсөн байна. Энэхүү сургуулилт нь далайн болон агаарын, мөн компьютерийн загварчилгаа гэсэн ангиллаар явагддаг байна. Өмнөд Солонгос жил бүр энэхүү сургуулилтад 50 мянган цэрэг хамруулдаг байна. Харин АНУ-ын талаас 25-30 мянган цэрэг хамрагдаж байна. Түүнчлэн бусад холбоотон улс болох Их Британи, Австрали, Денмарк болон Филлипинээс цэргүүд хамрагдаж байна. Энэхүү сургуулилт нь  VII зууны үед Хятадын довтолгоог сөрөн зогссон цэргийн удирдагч Улчи Мандеокын нэрээр нэрлэгдсэн юм. Энэ сургуулилт 1976 оноос эхэлжээ. Ийнхүү сургуулилт хийхэд хойдууд дандаа бухимдалтайгаар ханддаг билээ. Өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосын төрийн хэвлэл АНУ-ыг "Дайны байдлыг өдөөж байна” хэмээн буруутгаж байсан юм. Гэвч сургуулилт нь зөвхөн хамтарсан хүчний туршлага хуваалцах байдлаар өрнөдөг билээ. АНУ болон Өмнөд Солонгосын талаас энэхүү сургуулилтаа цэвэр батлан хамгаалахын чиглэлээр явагддаг гэж мэдэгдээд 1953 онд гарын үсэг зурсан батлан хамгаалах гэрээний үндсэн дээр хийгддэг гэдгийг онцолж байна. Түүнчлэн талууд энэхүү бэлтгэл нь хоёр талын бэлэн байдлыг дээшлүүлэхэд чухал гэдгийг ч тэмдэглэж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen