НҮБ-ийн албан тушаалтныг хахуульдахыг оролдсон эрийг буруутайг тогтоолоо

НҮБ-ийн албан тушаалтныг хахуульдахыг оролдсон эрийг буруутайг тогтоолоо

НҮБ-ын албан тушаалтнуудыг хахуульдсан гэх хэрэгт холбогдсон Хятадын тэрбумтныг Нью-Йоркийн шүүх буруутай хэмээн үзлээ.Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг 69 настай Нг Лап Сен мөнгө угаахын тулд хээл хахууль өгсөн хэрэгт буруутгаж байсан юм. Тэрбээр 2010-2015 оны хугацаанд НҮБ-ын албан тушаалтнуудад олон зуун мянган долларын хахууль өгч байсан нь тогтоогдсон байна.

АНУ-д 4,5 сая долларыг бэлнээр оруулж ирсэн зорилгоо нууцалсан гэх үндэслэлээр түүнийг 2015 оны есдүгээр сард баривчилж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы дарга, Антигуа ба Барбуда улсын Байнгын төлөөлөгч Жон Эш-т 500 мянган доллар өгсөн гэх хэргээр мөрдөн шалгажээ. Энэ мөнгийг Макаод НҮБ-ын объект барихад нь дэмжлэг үзүүлэхийг хүсч Жон Эш-т өгсөн хэмээн мэдүүлжээ. Харамсалтай нь уг хэргийн гол гэрч болох Жон Эш өнгөрсөн оны зургаадугаар сард нас барсан юм.
2015 оны 10 дугаар сард Нью-Йоркийн прокурорын газар НҮБ-ын өндөр албан тушаалтнуудтай холбоотой авлигын сүлжээг илрүүлэхээр мөрдөн шалгаж ажил өнөөдрийг хүртэл үргэлжилж байна.


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen