Чилийн шүүхээс Пиночетийн гэр бүлийн хураагдсан хөрөнгийг буцаан олгох шийдвэр гаргалаа

Чилийн шүүхээс Пиночетийн гэр бүлийн хураагдсан хөрөнгийг буцаан олгох шийдвэр гаргалаа
Удаан хугацааны мөрдөн байцаалтын дараа Чилийн давж заалдах шатны шүүх " Августо Пиночет Угартегийн гэр бүлээс хураан авсан нийт 4 894 638 ам.долларын эд хөрөнгийг буцаан олгосугай” гэсэн шийдвэрийг гаргалаа. 2004 онд Пиночетийн гэр бүлийн нэр дээрх бүх өмч хөрөнгийг хууль бус аргаар олж авсан хэмээн үзэж хураан авах шийдвэрийг шүүхээс гаргаж хураан авсан байсан юм. 1973-1990 оны хооронд Чили улсын төрийн эрхийг барьж байсан дарангуйлагч хэмээн цоллогддог Августо Пиночет Угартегийн гэр бүлийн нэр дээр 24 үл хөдлөх хөрөнгө,  тээврийн хэрэгсэл 3, банкны 7 данс байжээ. 
 

Чилийн шүүхээс Пиночетийн гэр бүлийн хураагдсан хөрөнгийг буцаан олгох шийдвэр гаргалаа

Давж заалдах шатны шүүхийн уг шийдвэр өдгөө тэтгэвэрт гарсан цэргийн албан хаагч, шүүгч Мануэл Валдеррама нарын 6 хүний хэрэгт мөн адил хамаатай бөгөөд тэдний нэр хүндийг цагаатгаж байгаа юм. Шүүгч Валдеррамаг Чилийн цэргийн эрх мэдэлтнүүдэд үйлчилж байсан, дарангуйлагч Пиночетэд хууль бусаар олсон мөнгөн хөрөнгөө нуухад тусалсан гэсэн үндэслэлээр буруутгагдан шүүгдэж байсан.

Дарангуйлагч хэмээгддэг Чилийн тэргүүн асан Пиночет 2006 онд 91 насандаа зүрхний шигдээсээр нас барсан бөгөөд нас барсных нь дараа түүнийг цагаатгасан шийдвэрийг шүүхээс гаргаж байсан билээ. 


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen