Венесуэл алтаа эргүүлэн авахын тулд Английн банкийг шүүхэд өгчээ

ЛОНДОН. /TASS/. Венесуэлийн Төв банк коронавирустэй тэмцэх ажлыг санхүүжүүлэх зорилгоор Английн банканд хадгалагдаж буй 1 тэрбум гаруй ам.долларын алтан гулдмайг эргүүлэн авахын тулд тус банкийг Лондоны шүүхэд өгсөн тухай “Reuters” агентлаг шүүхийн баримт бичгээс иш татан мэдээлжээ.

 

“Reuters” агентлагийн мэдээлснээр, Венесуэлийн эрх баригчид Английн банканд алтаа эргүүлэн авах хүсэлтийг дөрөвдүгээр сард тавьжээ. Коронавирустэй тэмцэхэд НҮБ-аас тусламж авахын тулд олсон орлогоо НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт шилжүүлнэ гэж Венесуэлийн эрх баригчид тус агентлагийн иш татсан баримт бичигт дурдсан байна.

 

Английн банканд Венесуэлийн нийт 31 тонн жинтэй алтан гулдмайг хадгалагдаж байгаа ажээ. Венесуэлийн Засгийн газар алтныхаа талыг эргүүлэн авахыг хэд хэдэн удаа оролдсон боловч банк татгалзсан хариу өгсөн байна. Тухайлбал, 2018 онд хүсэлт гаргасан боловч Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро "улсын алтыг замаас нь авч", хувийн ашиг сонирхолдоо ашиглаж магадгүй гэж болгоомжлон тус улсын 420 сая фунт стерлингийн алтан гулдмайг буцааж өгөхөөс татгалзаж байжээ.

Д.ЖАРГАЛ, https://montsame.mn/

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen