УОК: Онгоцоор 19.4 тонн эм, эмнэлгийн хэрэгслийг татан авлаа

УОК: Онгоцоор 19.4 тонн эм, эмнэлгийн хэрэгслийг татан авлаа

 

Улсын онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабаас өчигдөр орой (2021.11.03) мэдээлэл хийж, иргэдийн зүгээс тавьж байгаа асуултуудад хариулт өглөө.
Улсын Онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын Генерал Б.УуганбаярӨнөөдөр МИАТ-ээр 19.4 тонн эм, эмнэлгийн хэрэгсэл ирсэн. Арваннэгдүгээр сарын 5-ны өдөр дараагийн ачаа ирнэ. Энэ сарын 8, 10-нд мөн эм, эмнэлгийн хэрэгслийн нэн шаардлагатай бүтээгдэхүүнийг татан авах ажлыг зохион байгуулж байна. УОК-оос богино хугацааны гурван ажил төлөвлөсөн. Эхнийх нь дархлаажуулалт, хоёр дахь нь хувийн халдвар хамгааллын дэглэм, гуравдугаарт, эмчилгээ.
Сүүлийн 14 хоногт гэрийн нас баралт бүртгэгдээгүй. Мөн ор зохицуулалтын багийн тусламжтайгаар жирэмсэн эхчүүд болон хүүхдүүдийг эмнэлэгт шууд хүлээж авч эхэлсэн. Орон нутагт ажиллаж байгаа шуурхай штабууд төлөвлөгөөний дагуу хамтарч ажиллаж байна. Агаараар эмийн хэрэгслийг татан авахаас гадна газраар импортын эм, хүнс, бараа материал татаж авахаар зорьж байна.

 

Covid-19-ийн дараах хүндрэлээс шалтгаалж өрх болон дүүрэгт хандах иргэдийн тоо нэмэгдэж байна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах иргэд өрхийн эмнэлэгтээ заавал эхэлж хандана. Ингэснээр шат дараатай үйлчилгээг түргэн шуурхай авах боломжтой гэв.
Мөн цар тахлын нөхцөл байдал тогтворжоогүй, томуугийн улирал, мөн эхэлсэнтэй холбоотойгоор 2-3 настай хүүхдийг цэцэрлэгт хамруулах нь эрсдэлтэй байна. Тиймээс энэ өвөл хүүхдийг вакцинжуулах шийдвэр гараагүй учир цэцэрлэгт хүлээж авахгүйг мэдэгдлээ.
Иргэдийн асуултад хариулсан УОК-ын шуурхай штабын байр суурийг хүргэж байна.
-БНХАУ-ын Эрээн боомтын хилийг нээх асуудал хоёр улсын түвшинд яригдаж байгаа асуудал учир товлосон хугацаа гэж байхгүй байна. Гэхдээ хүнс, барааны хомсдол үүсэхгүй гэдгийг мэдэгдэж байна. Эрээний хил хаагдсан учир нарийн ногоо тасарсан. Мөн эм, эмнэлгийн тоног төхөөрөмж хил дээр саатсан асуудал ч бий. Зохицуулалтыг яаралтай хийж ажиллана.

 

-ЕБС-иудыг 100 хувь танхимаар хичээллүүлэх боломжгүй. Судалж байгаа хэдий ч танхим, цахим хосолсон хэлбэрээр орох нь илүү оновчтой гэж харж байна.
-Коронавирусын эсрэг вакцины III тунг албадлагаар хийж байна гэж харах нь буруу. Коронавирусын тархалтыг хязгаарлах шаардлагын хүрээнд хийгдэж байгаа. Вакцин хийлгэсэн хүмүүсийн дунд хийсэн судалгаанаас харахад вакцины III тунг хийлгэсэн хүмүүс ковид-19 халдвараар өвчлөх нь маш бага байгаа.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen