Роналдиньо шоронд 5 гоол оруулав

Хуурамч бичиг баримт ашигласан хэргээр Парагвайн шоронд хоригдож байгаа Бразилын алдарт хөлбөмбөгч Роналдиньо шоронд болсон тэмцээнд оролцсон байна. Globo Esporte-д бичсэнээр Роннигийн баг 11:2 ялсан бөгөөд тэр таван гоол оруулж, зургаан оновчтой дамжуулалт өгсөн байна.

Түрүүлсэн баг 16 кг жинтэй торойгоор шагнуулжээ.

Зарим хэвлэлд бичсэнээр Ронниг зургаан сар хорьж магадгүй байгаа аж.

М.Сугар-Эрдэнэ

Эх сурвалж: Zindaa.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen