Домогт тулаанчийн “Гардан тулаан” ном уншигчдад хүрлээ

Домогт тулаанчийн “Гардан тулаан” ном уншигчдад хүрлээ

 
Монголын гардан тулааны урлагийн амьд домог, цагдаагийн хурандаа, Монгол Улсын гавьяат багш С.Хаянгарваагийн дөрөв дэх бүтээл болох “Гардан тулаан” ном уншигч олны оюун санаанаа хүрлээ. “Гардан тулаан” номыг уншигч олноо танилцуулах нээлтийн ажиллагаа Үндэсний төв номын санд болж, тулааны спортын тамирчид, түүний шавь нар, Монголын урлаг, соёл, сэтгүүл зүйн зүтгэлтнүүд хүрэлцэн ирсэн юм. Тухайлбал, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Б.Галаарид, Л.Цагаандалай, Монгол Улсын Гавьяат тамирчин, 1988 оны Сөүлийн олимпын хүрэл медальт Н.Энхбат, Монгол Улсын Гавьяат тамирчин, Холимог тулааны Дэлхийн аварга Ж.Нарантунгалаг, Ази тивийн аварга, Таеквондогийн дэлхийн аварга Ө.Гантөмөр, Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, “Болор цом”-ын эзэн Б.Ичинхорлоо, М.Отгонбаяр гээд энэ цагийн салбар салбарын алдартнууд шинэ номын нээлтэд ирж, тулааны урлагийн мастерт хүндэтгэл үзүүлэв.


Энэ үеэр түүний дөрөв дэх бүтээл нь уншигч олон гэхээсээ илүүтэй тулааны спортын тамирчид, дасгалжуулагчид, эрдэмтэн мэргэдэд үнэ цэнтэй бүтээл болсныг нэртэй эрдэмтэд онцолж байв. Хурандаа С.Хаянгарваа нь 1977 онд хуучнаар ЗХУ-д Хилийн цэргийн командын дээд сургууль төгсөж ирсэн цагаас хойш НАХЯ-ны Цэргийн тусгай дунд сургууль, НАХЯ-ны Цэргийн дээд сургууль, Цагдаагийн дээд сургууль, Цагдаагийн академи, Хилийн цэргийн дээд сургууль, Үндэсний Батлан хамгаалах их сургууль, Хууль сахиулахын их сургууль, Дотоод хэргийн их сургуульд тус тус багшилж, ард түмэн, эх орныхоо аюулгүй байдлыг сахих үйлсэд зориулан боловсон хүчин бэлтгэсээр 40 гаруй жил ажиллажээ. Өнөөдөр ч тэрбээр Хууль сахиулахын их сургуульд зөвлөх профессороор ажиллаж байгаа юм. Тиймдээ ч Монгол Улсын өнцөг булан бүрт түүний шавь нар эх орон, ард түмнийхээ аюулгүй байдлыг сахин хамгаалж байна.
Доктор, профессор С.Хаянгарваагийн бүтээсэн номонд арга зүй, техник, сургалт, дэлхийн гардан тулааны урлагийг Монгол хөрсөн дээр буулгасан онол зүй гээд гардан тулааны бүхий л тал хэлбэрийг харуулжээ.

Домогт тулаанчийн “Гардан тулаан” ном уншигчдад хүрлээ

 

Домогт тулаанчийн “Гардан тулаан” ном уншигчдад хүрлээ

 

Домогт тулаанчийн “Гардан тулаан” ном уншигчдад хүрлээ

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen