ТЦА:Хөл хорионы дэглэм зөрчсөн 499 автомашины QR кодыг цуцаллаа

ТЦА:Хөл хорионы дэглэм зөрчсөн 499 автомашины QR кодыг цуцаллаа

 

Цар тахлын нөхцөл байдлын улмаас тавдугаар сарын 8-ны өдөр хүртэл Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт буюу хатуу хөл хорионы дэглэмд шилжээд байна. Улаанбаатар хотод тогтоосон хөл хорионы дэглэмийг улам чангаруулж, хүнсний дэлгүүрүүдийг 19:00 цаг хүртэл ажиллуулахаас гадна зөвшөөрөгдсөн байгууллагын ажилтнуудыг QR код бүхий зөвшөөрлийг үндэслэн замын хөдөлгөөнд оролцуулж, иргэдийг хүнс цуглуулах, гэрийнхээ ойролцоо салхилах, вакцинд хамрагдахаас бусад үед гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байгаа юм.

Гэвч хөл хорионы дэглэм зөрчих, эсэргүүцэх тохиолдол цөөнгүй гарч байгаа юм.Тухайлбал,  өнөөдрийн байдлаар 499 автомашины QR кодыг цуцалсан  гэж ТЦА-ны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Г.Отгонтамир мэдээллээ.

 “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд нийслэл хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу дараах тохиолдолд “QR код” зөвшөөрлийг хураан авч хүчингүй болгох арга хэмжээ авах зохицуулалттай.

Үүнд:

  • Зөвшөөрлийг хүчингүй болгох талаар зөвшөөрөл эзэмшигчээс хүсэлт гаргасан бол
  • Зөвшөөрснөөс бусад тээврийн хэрэгсэлд байрлуулж ашигласан бол
  • Зөвшөөрлийг өөр зориулалтаар ашигласан бол
  • Замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөгдсөн цагийг зөрчсөн бол
  • Зөвшөөрлийг бусдад худалдсан, хуурамч материал бүрдүүлж авсан бол
  • Зөвшөөрөл олгогдсон тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлсэн бол “QR код” зөвшөөрлийг хүчингүй болох арга хэмжээг авахаар зохицуулжээ.

 Эх сурвалж:www.polit.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen