Макгрегор Лас-Вегаст Серронетэй тулалдана

Ирландын холимог тулааны тамирчин /ММА/ Конор Макгрегор Америкийн тулаанч Дональд Серронетэй 2020 оны нэгдүгээр сарын 18-нд тулалдана гэж Холимог тулааны "UFC" холбооны ерөнхийлөгч Дана Уайт мэдээлжээ. “Конор Америкийн тамирчинтай гэрээ байгуулсан” гэж Уайт хэлсэн байна. Өдгөө 31 настай Макгрегор “UFC”-гийн хамгийн алдартай тамирчдын нэг юм. Тэрбээр холимог тулаанчийн замналыг туулах явцдаа 21 удаа /18 удаад нь хүнд цохилтоор/ ялж, 4 удаа ялагдаж байв.

Ирландын тамирчин “UFC”-гийн аваргын цолыг анх 2015 онд авж, хожим нь хагас хөнгөн болон хөнгөн жингийн аваргын цолыг нэгэн зэрэг хүртсэн тус холбооны түүхэн дэх анхны тамирчин болжээ. Серронегийн хувьд 50 тулаанд оролцохдоо 36 удаа /10 удаад нь хүнд цохилтоор/ ялж, 13 удаа ялагдаж байжээ. Өдгөө 36 настай америк тулаанч 9 дүгээр сарын 14-нд сүүлийн тулаанаа хийхдээ нутаг нэгт тамирчин Жастин Гэтжид техникийн нокаутаар ялагдсан байна.

Д.Жаргал

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen