“Nokia” брэндийн шинэ гар утсыг танилцуулжээ

Финландын “HMD Global” компани уламжлалт хэв шинжийг агуулсан нугалардаг дэлгэцтэй “Nokia 2720” загварын гар утсыг танилцуулжээ. Тус компанийн мэдээлснээр, “Nokia 2720 Fold” гар утасны шинэчлэгдсэн хувилбар болох “Nokia 2720” нь “4G” сүлжээ дэмждэгээс гадна орчин үеийн “Google Assistant”, “YouTube”, “Facebook” болон “WhatsApp” хавсралтыг ашиглах боломжтой болсон байна.

Мөн гар утас гадна талдаа 1.3 инчийн дэлгэцтэй бол дотор талдаа 2.8 инчийн дэлгэцтэй аж. Ирэх сард худалдаанд гарах энэхүү утас зах зээлд 98 ам.долларын үнэтэйгээр худалдаалагдана. “Шинэ загварын утас боломжийн үнэтэйгээс гадна хэрэглэгчдийн мэддэг уламжлалт хэв шинжийг агуулсан учраас борлуулалтын давуу тал болно” гэж  HMD Global” компанийн гүйцэтгэх захирал Флориан Сейш мэдэгджээ. 

Т.Есүхэйтөмөр

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen