Америк Пакистантай хамтран ажиллах шаардлагатай байна

Америк Пакистантай хамтран ажиллах шаардлагатай байна

Америкийн Ерөнхийлөгч Доналд Трамп 22-нд Цагаан ордонд Пакистаны Ерөнхий сайд Имран Хантай уулзаж, терроризмын эсрэг болон Афганистаны асуудлаар ярилцсан байна. Америк Афганистан дахь дайны талбараас ухран гарахын тулд Пакистантай хамтран ажиллах хэрэгтэй гэж Д.Трамп хэллээ.

Имран Хан өнгөрсөн оны 8-р сард Ерөнхий сайдын албан тушаалаа авснаас хойш анх удаа Америкт айлчилж байгаа нь энэ юм.

Хоёр тал уулзалтын өмнө Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзав. Трамп хэлэхдээ, Афганистан дахь дайны талбарт Америк 19 жил орчим ажиллаж байгаа бөгөөд энэ дайны талбараас ухран гарахын тулд Америк Пакистантай хамтран ажиллах шаардлагатай байна. Түүнчлэн Америк Афганистан дахь цэргээ үргэлжлэн багасгах болно гэж Трамп хэлсэн юм.

Афганистаны түүхийг мэддэг хүн бүр цэрэг зэвсгээр Афганистаны асуудлыг шийдэх биш харин зөвхөн улс төрийн аргаар л зохицуулна гэдгийг бүгд мэдэж байгаа гэж Имран Хан хэлээ. Тэрээр, одоогоор энхийн хэлэлцээр байгуулах хамгийн боломжтой мөч тохиож байгаа бөгөөд Талибаныг Афганистаны засгийн газартай ойрын өдрүүдэд яриа хэлэлцээ хийлгэхийг шаардах болно гэжээ.

ХОУР

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen