Анжелина Жоли “Eternals”-д тоглоно

Америкийн жүжигчин Анжелина Жоли “Marvel Comics”-ийн ээлжит бүтээл “Eternals”-д тоглох болсноо зарлалаа. “Comic Con” наадмын үеэр болсон хэвлэлийн бага хурал дээр Жоли гарч ирсэн нь жинхэнэ сенсаац болсон юм. Жоли “Би “Marvel”-ийн нэгэн хэсэг болж байгаадаа баяртай байна. Бид киноны зохиолыг уншаад, юу хийхээ сайн ойлгосон, хичээж ажиллах болно” гэж мэдэгдсэн байна.

Анжелинагаас гадна тус кинонд Ричард Мэдден, Сальма Хайек, Брайан Тайри Генри нар тоглох бөгөөд киноны нээлт 2020 оны 11 дүгээр сард болно.

М.Сугар-Эрдэнэ

Эх сурвалж: Zindaa.mn 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen