В.Путин: Зеленскийг ямар хүн гэдгийг би мэдэхгүй, сайн л жүжигчин юм шиг билээ

ОХУ-ын Санкт-Петербург хотноо болж буй Олон Улсын Эдийн Засгийн форумын үеэр хойд хөршийн Ерөнхийлөгч Владимир Путинээс Украины шинэ Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзаж ярилцах тухай ямар бодолтой явааг нь асуухад ийм хариулт өгчээ. “Би түүнийг ямар хүн гэдгийг мэдэхгүй. Хэзээ нэгэн цагт танилцана гэж найдаж байна. Ямартай ч одоо хүртэл ажилласан тэр салбартаа бол сайн ажилласан, сайн жүжигчин юм шиг билээ” гэж Путиныг хэлэхэд танхимд цугласан олон инээлдсэн гэнэ.

“Би чин үнэнээ л хэлж байхад инээгээд байх юм” гэж Путин мушилзан өгүүлснээ “Гэхдээ дүр бүтээх бол нэг хэрэг, өөрийнхөөрөө байна гэдэг өөр хэрэг шүү. Дүр бүтээнэ гэдэг бол гарцаагүй авьяас гэдэг нь маргаангүй. Олон авьяас байдаг л даа. Тэдгээрийн нэг нь дүрд хувирах. Хунтайж байснаа арван минутын дараа л гуйлгачин болж хувирдаг шүү дээ. Хамгийн гол нь аль аль дүрээ үнэмшилтэй амилуулж чаддаг л байх ёстой. Харин улс төрийн ажил хэргийг авч явахад бол өөр чанар шаардлагатай” хэмээн Владимир Путин өгүүлжээ.

Э.Анура 

Эх сурвалж: news.caak.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen