БНАСАУ-тай хэлэлцээгээ үргэлжлүүлэх хэрэгтэй гэж үзэж байна

БНАСАУ-тай хэлэлцээгээ үргэлжлүүлэх хэрэгтэй гэж БНСУ-ын иргэдийн тэн хагас нь үзэж байгааг Үндэстнээ нэгтгэх Солонгосын институтээс явуулсан судалгааны дүн харуулжээ. Судалгаанд 18-аас дээш насны 1003 оролцсон байна. Тэдний 51.4 хувь нь "БНСУ-ын Засгийн газар БНАСАУ-ын талтай хэлэлцээгээ үргэлжлүүлэх хэрэгтэй" гэж хариулжээ. 2016 оноос хойш явуулж буй энэ төрлийн судалгаанд дээрх хариултыг өгсөн иргэдийн үзүүлэлт анх удаа 50 хувийг давсан байна. "БНАСАУ цөмийн хөтөлбөрөө зогсооно гэж бодож байна уу?" гэдэг асуултад санал асуулгад оролцогчдын 72.4 хувь нь "үгүй" гэж хариулсан бол БНАСАУ-ын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээнүүд нь тус улсыг цөмийн зэвсгээс ангижрахад хувь нэмрээ оруулна гэж 28.7 хувь нь хариулжээ. 

Э.Хулан

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen