Тоть шувууг хар тамхины хэргээр баривчилжээ

Бразил улсын Пиауи мужийн Тересэни хотын цагдаагийн газраас Энэтхэг гаралтай Эдваны гэрт мансууруулах бодис болон хар тамхи хадгалж байгаа мэдээллийн дагуу гэнэтийн шалгалт хий/жээ. Албаныхныг орох үед гэрийн эзний тэжээсэн тоть “Ээжээ, Цагдаа” хэмээн чанга дуугаар орилж нууц ажиллагааг илчилсэн гэнэ.

Цагдаагийн алба хаагчдыг гэрт нэвтрэн орох үед гэрийн эзэн Эдван кокайны 4 том хэсгийг устгахаар завдсан бөгөөд охиныхоо дотуур хувцсанд хүртэл канабис хэмээх мунсууруулах бодисыг нууж амжсан аж.

Тухайн үед байсан иргэдийг баривчилснаас гадна харуулын үүрэг гүйцэтгэн эзэндээ мэдээлэл өгөн хэргээр хамсаатан болсон тоть шувууг ч баривчилсан байна.

Тотийн хувьд,нөхцөл байдалд тохируулан сургасан нь илт байсан ба цагдаагийн алба хаагчийг ойртох тусам чанга орилж байсан гэнэ. Тоть баривчлагдсанаасаа хойш дуугараагүй юм байгаа юм байна. Улмаар тотийг амьтан хамгаалах газарт 3 сарын хугацаанд нисэх аргыг заагаад нисч сурмагц чөлөөлөхөөр төлөвлөөд байгаа юм гэнэ.

Эх сурвалж: updown.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen